Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Эрээн-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн үнэ 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхыг үүрэгдлээ

Эрээн-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн үнийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх шийдвэрийг Замын-Үүд дэх боомтын зөвлөлөөс гаргасан тухай АТҮТ-ийн дарга Ж.Сүхбаатар өнөөдөр мэдээлэв.

Өнөөдрөөс эхлэн улсын хилээр гарч буй жолооч нар хариуцлагын гэрээ байгуулах бөгөөд үүргээ биелүүлж ачаа, тээврийн үнийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхад анхаарах юм. Уг гэрээний хэрэгжилтэд хууль, хяналтын байгууллага хяналт тавьж ажиллах юм байна. Хэрэв ачаа тээврийн үнийг 10 сая төгрөгөөс хэтрүүлбэл, Замын-Үүд сумын тагнуулын байгууллагын 70527305 гэсэн дугаарын утсанд холбогдож мэдээлэл өгөх боломжтойг АТҮТ-ийн дарга Ж.Сүхбаатар мэдээллийн үеэр тодотголоо. 

Мөн тээврийн жолооч, ачааны эздийг хооронд нь холбох ажлыг Боомтын зөвлөлөөс зохион байгуулах шийдвэр гаргажээ. Энэ хүрээнд өнөөдрөөс "Замын-Үүд боомтын зөвлөл" нэртэй фэйсбүүк хуудас ажиллуулж эхэлсэн бөгөөд улсын хилээр гарах, нэвтрэх тээврийн хэрэгслийн улсын дугаар, утасны дугаарыг байршуулах юм байна. Ингэснээр, ачааны эзэн, тээвэрлэгч нар Монгол талдаа зөвшилцөн гэрээ байгуулж, үнийн дүндээ багтаан тээврээ зохион байгуулах боломж бүрдэнэ гэдгийг эцэст нь тэмдэглэлээ. Мөн тус хуудсанд гомдол саналаа илгээх боломжтой аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.