Уншиж байна...
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 11-10 болж өөрчлөгдлөөОрбитод усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн үндэсний нээлтийн арга хэмжээ боллооИхэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллааЕрөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзавА.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах боломжийг судалъяCOP17: Олон талт хэлэлцээний чадавхыг бэхжүүлэх сургалт эхэллээИхэнх нутгаар салхи шуургатай байнаДулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэНөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байнаУЕПГ: Нэгдүгээр сард 551 мянган зөрчил бүртгэгджээА.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулнаУлаанбаатарт -9 хэм хүйтэн байнаЖ.Энхжаргалан: Хотын эргэн тойрон дахь бүх уулын амыг Нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстой
Хүнсний содыг эмчилгээний зориулалтаар ашиглах 18 арга

Хүнсний сода (бикорбонат натри) айл болгоны гал тогоонд байдаг. Энэхүү хямд үнэтэй, аль ч хүнсний дэлгүүрээс авч болох хэрэгслийн ашиг тус дэндүү их ажээ.

Тухайлбал, сав суулга цэвэрлэх, хөргөгчний эвгүй үнэрийг арилгах гэх мэт. Гэхдээ өнөөдөр иймэрхүү сэдэв хөндөхгүй. Харин хүнсний содыг гоо сайхны зориулалтаар, мөн зарим өвчнийг анагаахад хэрхэн хэрэглэх талаар сонирхуулах болно.

1. Сүүнд сода уусгаж цэртэй ханиалгыг эмчилдэг арга өнөө болтол үр дүнтэй хэвээр байна. Буцалсан 1 аяга сүүнд 1 цайны халбага сода хийж халуунаар нь уугаад унтахыг эмч нар зөвлөдөг.

2. Сүүнд дургүй, сүүний харшилтай хүн 1 литр буцалсан усанд 1 хоолны халбага сода хийгээд утаж болно.

3. Хоолой өвдөхөд 1 аяга бүлээн усанд 2 цайны халбага сода хийж уусгаад хоолойгоо зайлна. Өдөрт 5-6 удаа зайлах хэрэгтэй. Сода нь хоолойн салстыг чийгшүүлж, хатгаж өвдөхийг намдаана.

4. Соданы уусмалаар хамрын ханиадыг эмчилнэ. Аяга усанд 1 цайны халбага сода уусгаарай. Нус их гарч байвал хамрын хөндийг уусмалаар угаана. Хэдэн дусал уусмал хамартаа хийж хэсэг байлгаад буцааж цэвэрлэх хэрэгтэй. Өдөрт 2-3 удаа давтаарай.

5. Нүдний үрэвслийн үед соданы уусмалыг хөвөнд шингээж нүдээ байн байн угаавал тустай. Хөвөнг нэг удаа хэрэглэнэ.

6. Цээж хорсоход сода хэрэглэж үзээгүй хүн ховор биз. Ходоодны илүүдэл хүчлийг дарж, хормын дотор хорсолт намдаадаг. Иймээс ч олон жилийн турш хамгийн сайн эм байсаар иржээ. Гэвч үргэлж уугаад байвал сөрөг нөлөөтэй. Хүчил ялгарах нь улам ихэснэ. Хүчил, сода хоёр нэгдэхэд нүүрсхүчлийн хий ялгарч, улмаар ходоодны шарх сэдрэх шалтгаан болно. Зөвхөн гарын дор зориулалтын эм бэлдмэл байхгүй тохиолдолд сода уугаарай.

7. Содыг мөн зүрхний хэм алдагдахад ууж хэрэглэдэг. Зүрх гэнэт дэлсээд эхэлбэл тал цайны халбага сода усанд хутгаад ууна.

8. Цусны даралт ихсэхэд сода хэрэглэнэ. Биеэс шингэн, давсыг сайн гадагшлуулдаг тул артерийн даралтыг бууруулна. Тал цайны халбага содыг даралтны эмтэйгээ хамт уувал тустай.

9. Машинд явахад дотор нь муухайрдаг хүмүүст ч мөн тустай.

10. Хүчилд түлэгдвэл тэр дор нь соданы уусмалаар арчаарай.

11. Хүнд гэмтэл, цус их алдах, хордлогын улмаас гүйлгэж бөөлжих, хөлс цутгаж удаан хугацаагаар халуурахад мөн хэрэглэнэ. Шингэнээ нөхөхийн тулд сода давсны уусмал бэлтгэж ууна. 1 литр буцалсан бүлээн усанд тал цайны халбага сода, 1 цайны халбага давс хийж уусгаад 5 минут тутамд 1 хоолны халбагаар уух хэрэгтэй.

12. Ганц хуруудахад соданы уусмал хэрэглэнэ. Лугшиж өвдөөд эхэлмэгц хагас литр халуун усанд 2 хоолны халбага сода хийж, хуруугаа 20 минут дүрнэ. Өдөрт 3 удаа давтахад үрэвсэл намддаг.

13. Шүд өвдсөн бол амаа соданы уусмалаар зайлна. Ялангуяа ясны хальс үрэвссэн үед илүү тустай. Халуун усанд сода уусгаж, өдөрт 5-6 удаа амаа зайлна. Мэс хүргэхгүй эмчлэх боломжтой арга юм.

14. Сода бол гоо сайхны хэрэгсэл. Савангийн үртэстэй хольж 7 хоногт 2 удаа нүүрээ үрж угаана. Батга цэвэрлэж, үхмэл арьсыг гуужуулна.

15. Шүд цайруулагч оог содаар орлуулж болно. Хөвөнд түрхэж шүдээ үрээд шар толбыг арилтал арчина. Ганц удаа цэвэрлэхэд ч үр дүн гарна.

16. Хөлсний хүчиллэг орчинг саармагжуулна. Хүчиллэг орчинд нян үржиж муухай үнэр гаргадаг. Иймээс соданы уусмалд норгосон хөвөнгөөр сугаа арчвал бүтэн өдөржингөө хөлсний эвгүй үнэрээс ангижирна.

17. Шумуул, шавьжинд хазуулсан бол соданы уусмал түрхээрэй. Загатнаж хавдсан газраа өдөрт хэд хэдэн удаа шавшиж арчихад загатнахаа болино. Үүнээс гадна нян орохоос сэргийлдэг.

18. Ядаргаа тайлж, хөлний хаван буулгана. 10 литр усанд 5 хоолны халбага сода хийж, 15 минут хөлөө дүрээрэй. Ингэвэл өглөө болтол бүжиглэсэн ч дажгүй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.