Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА ОРОН НУТГИЙН ӨМЧИД ТАВИХ ХЯНАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ

Нийслэлийн засаг захиргааны байр Хангарьд ордонд 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хурал боллоо. Нийслэлийн өмч хувьчлах комисс нь 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд, даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нарийн бичгийн даргаар НӨАУГ-ын дарга Ш.Үнэнбат ажилладаг.

Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар, НИТХ-ын Төлөөлөгчдийн гаргасан саналын дагуу НИТХ нь хувьчлах объектын жагсаалтыг баталдаг. Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгуудыг хувийн хэвшилд шилжүүлэн төсөв бүрдүүлэх замаар хувьчлах объектыг нийслэлийн өмч хувьчлах комиссын хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг.

Энэ удаагийн хуралдаанаар:

1.  Танилцуулга-2

2.  Өмчлөгчийн эрх олгох тухай-2

3.  Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах хуулийн этгээдийн барилга байгууламж-1

4. Шинээр хувьчлах тухай-2

5. Дахин дуудлага худалдаагаар хувьчлах-3, нийт 10 асуудлыг хэлэлцсэн бөгөөд хувьчлах жагсаалтанд орсон боловч газрын маргаанаас болоод хувьчлагддаггүй нийслэлийн хэд хэдэн өмч бий.

Тухайлбал: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлалтай Халуун усны барилгын газрыг 2010 онд тухайн үеийн нийслэлийн Засаг даргын 100 дугаар захирамжаар “ЖБГҮ” ХХК-д эзэмшүүлсэн байна. Мөн тус компани нь дур мэдэн нийслэлийн өмчийн барилга дээр давхарлан барилга барьсан нь хууль бус үйлдэл.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Өмч хувьчлах комиссын дарга С.Амарсайхан “Барилга нь нийслэлд, газар нь өөр эзэмшигчтэй байдаг ийм асуудлыг нэн даруй цэгцэл,  хэзээ хэн гэдэг хүн эрх мэдлээ хэтрүүлсэн болохыг тогтоож, холбогдох хууль хяналтын байгууллагад өгч хариуцлага тооцуулах хэрэгтэй. Хотын эрх ашгийн төлөө бус өөрийн эрх ашгийг урдаа барьж, улсын өмчийг шамшигдуулж байгаа хүмүүстэй тэмц, олон нийтэд зарла, ийм дээрмийг даврааж болохгүй”, Нийслэлийн өмчийг түрээсэлж байгаад эзэнд нь мэдэгдэхгүйгээр газрыг нь хулгайлж хувьдаа шилжүүлэн авдаг, барилгыг нь үнэгүйдүүлэн хувьчилж авах маягаар залилан, хулгай хийсэн, албан тушаалаа ашигласан хүмүүсийг шалгуулж, арга хэмжээ авч ажиллахыг НЗДТГ-ын Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газрын удирдлагуудад үүрэг чиглэл болгож, эргэн танилцуулахыг даалгасан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.