Уншиж байна...
Нийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх М.Энхсайханд уучлал үзүүлэхээр болжээ

Монгол Улсын Eрөнхийлөгч У.Хүрэлсүх  зарлиг гаргаж Монгол Улсын Eрөнхий сайд асан М.Энхсайханд уучлал үзүүлэхээр боллоо. Энэ тухай УИХ дахь АН-ын бүлгээс мэдээллээ. 

М.Энхсайханыг Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпорац”-ын түншлэлд эдийн засгийн давуу байдал бий болгосон, “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллах хугацаандаа өөрийн төрсөн дүү М. Чаминцэцэг, түүний хүү О.Амарсайхан нарын “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй “Тоёота Лексус 570” автомашиныг тухайн үеийн зах зээлийн ханшаас илүү үнээр худалдан авч, улсад 130 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд гэм буруутай гэж үзэж, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Энхсайханд нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.