Уншиж байна...
Ерөнхий сайдын үгийн цөм - Мега төсөл“Ирээдүйн хотын иргэд” төслийн хүрээнд сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулнаДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналааД.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатайМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ"Эрдэнэс Тавантолгой"12 сая тонн нүүрс борлуулжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалааШинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарланаДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээвИмарт Баянгол салбарт "Гал унтраах" тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулжээУИХ-ын чуулганд Ерөнхий сайд ирэх оны төсвийн талаар үг хэлнэБ.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэАТГ: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, шийдвэр гаргалтад дүн шинжилгээ хийв"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээУлаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлажээ
Гэр бүлийн аз жаргал ОЙЛГОЛЦОЛ-оос эхэлдэг

Гэр бүлээ аз жаргалтай сайн сайхан байлгахын тулд чамгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Аз жаргалтай гэр бүлийн мөрдөх дүрмийг дэлхийн олон улсын орнын эрдэмтэн, судлаачид судалж, янз бүрээр тайлбарладаг. Тиймээс сайхан гэр бүлийн мөрдөх 10 дүрмийг Гэр бүл судлаач доктор профессор Т.Намжилийн зөвлөснөөр хүргэж байна. 



Юу ч, хэн ч гэр бүлийг орлохгүй 

Энэ дүрмийг эрчүүд сайн ойлгох хэрэгтэй. Мэргэжил, албан тушаал, нийгмийн байр суурь мэдээж хэрэг маш чухал боловч гэр бүл, үр хүүхдийг тань хэзээ ч орлохгүй. Ямар ч цаг үед энэ хоёрыг аль алиныг нь хослуулан амьдарч сурах хэрэгтэй. 

Хосууд хичээж байж жаргалтай гэр бүлийг цогцлоодог 

Сэтгэл хангалуун, сайхан амьдрахад эхнэр, нөхөр хоёрын аль алиных нь оролцоо чухал үүрэгтэй. Хоёр биенээ хайрлах хайр итгэл найдвараар дүүрэн байх хэрэгтэй. Мөн зөвхөн хэн нэгнээ хүлээх бус харин бие биеийнхээ дутууг нөхөж, аливаа асуудалд хүлээцтэй хандах нь танай гэр бүлийн уур амьсгалыг таатай болгоно.

Санал зөрөлдөж, маргаан гарахад бурууг нь эхлээд өөрөөсөө эрж хайгаарай

Огт санал зөрөлдөж маргалддаггүй гэр бүл бараг байдаггүй гэхэд нэг их хилсдэхгүй болов уу? Гэр бүлийн хоёр маргалдахад нэг нь буулт хийж сурах хэрэгтэй байдаг. Өөрийнхөө бурууг нотлох гээд оролдоод эхлэх юм бол хэн нь ч буруутай болохыг хүсдэггүй. Тиймээс энэ бүх байдлын бурууг эхлээд өөрөөсөө эрж хайгаарай. 

Ханийнхаа зан төрхөөс сайн зүйлийг нь олж харахыг хичээ

Ямар ч эр хүн магтуулах дуртай. Нөхрийнхөө сайн талыг олж харж, бололцооны хэрээр түүнийг нь ил гаргаж хэлж байх хэрэгтэй. Өөрийнхөө сайн талын тухай сонссон, олж мэдсэн хүн түүнийгээ аль болох хөгжүүлж, тордож илүү сайжрахыг хичээдэг. Түүнтэй хамт байхад танд ямар сайхан байдгийг бололцоо гарах үед нь хэлж байгаарай. 

Гэр бүл аз жаргалтай байхад инээд хөөр чухал  

Инээд хөөр гэр бүлд байснаар тухайн гэр бүлийг илүү дотно болгодог. Амьдралд инээх шалтаг шалтгаан олон байдаг. Танай гэр бүл оройн хоолоо идэх үеэрээ өдөр болсон хөгжилтэй зүйлсээ ярилцаж, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах нь гэр бүлийн аз жаргалаа хадагалахад чухал үүрэгтэй.
Хардалт хэтэрвэл ёсгүй                                                                        

Гэр бүлийн гишүүдийн харилцаан янз бүрийн асуудлаас үүдэж хагарал үүсэх эрсдэлтэй. Эдгээрээс хамгийн хүчтэй нь хардалт. Сэтгэлзүйчид хардалт тодорхой хэмжээнд байж болох ч хэтэрвэл тухайн гэр бүл оршин тогтнох боломжгүй хэмээн үздэг. 

Гэр бүлийн асуудлыг ганцаараа шийдвэрлэж болохгүй 

Гэр бүлтэй шууд холбоотой томоохон чухал асуудлыг ганцаараа толгой мэдэн шийдвэрлэх гэсний хэрэггүй. Харилцан ярилцаж, тохиролцох хэрэгтэй шүү дээ. Хэдийгээр эцсийн эцэст таныхаар шийдвэрлэлээ ч гэсэн нөхөр \эхнэр\ тань өөрийгөө энэ асуудалд оролцсон, хэлэлцсэн, хүлээн зөвшөөрсөн, та түүнийг санал бодлыг хүндэтгэн үзэж байна гэдгийг ойлгох нь чухал. 

Хүүхдүүдээ зөв хүмүүжүүл

Үр хүүхдээ аав ээждээ энэрэлтэй, ахмад хүмүүсийг хүндэлдэг, өөртөө итгэлтэй хичээл номондоо шамддаг байгаасай гэж бид боддог. Зөв хүн болж төлөвшихөд аав, ээж, өвөө, эмээ ах, эгчийн сургааль томоохон байр суурь эзэлнэ. Өөрөөсөө насаар илүү хүн бүрийг хүндэлж, хайрладаг болгон сургахад эцэг эх тэнцүү үүрэг гүйцэтгэнэ. Эцэг эхийн эерэг үлгэр дуурайл хүүхдийн хүмүүжилд асар том нөлөө үзүүлнэ. Хүүхдийнхээ нүд рүү харж, чин сэтгэлээсээ ярилцдаг байх нь тэдний хүмүүжилд сайн нөлөөтэй. 

Гэр бүлээ үймүүлэх хөндлөнгийн шалтгаас хамгаал

Хэрвээ та хоёрын хэн нэгэн ажлынхаа эсвэл ямар нэг байдлаар танилцсан залуу эсвэл бүсгүйтэй сээтэгнэх тохиолдол байдаг бол энэ хөнгөн сээтэгнэлээ гэр бүлийг чинь үймүүлэх хэмжээнд хүргэж яагаад ч болохгүй. Ийм нөхцөл байдал гэр бүлийн уур амьсгалыг сүйтгэн аз жаргалтай байдлаас нь холдуулдаг. Тиймээс та иймэрхүү асуудалд ул суурьтай хандан амьдралаа үймүүлэх алхам хийхгүй ухаантай байгаарай. 

Бүх зүйлд битгий сэтгэл дундуур загнаж бай 

Энэ бол эзэгтэйд ихээхэн хамаатай. Бүх юманд сэтгэл дундуур, хямсгануур эмэгтэйд эрчүүд төдийлөн дуртай байдаггүй. Зарим эмэгтэйчүүд ихэмсэг загнах гээд ямар ч шалтгаангүй үед ч бүх юманд л сэтгэл дундуур загнаж үглэх тохиолдол байдаг. Энэ бол гэр бүлээ аз жаргалгүй болгох хамгийн том шалтгаан.

Эх сурвалж: “Гэр бүлийн харилцаа - Тулгамдсан асуудлууд” номноос... 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.