Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Хүүхдийн эрэмбэлэн ангилах, яаралтай тусламжийн сургалт зохион байгуулагдаж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран хүүхдийн эрэмбэлэн ангилах, яаралтай тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор “Томуу ба Ковид-19 өвчтэй хүүхдийн эрэмбэлэн ангилалт” сургалтыг 2021 оны 08 дугаар сарын 04-нөөс эхлэн 08 дугаар сарын 11-ний хооронд зохион байгуулж байна.

Тус сургалтад нийслэлийн есөн дүүргийн 143 Өрхийн эрүүл мэндийн төвийн 180 гаруй өрхийн эмч нар хамрагдаж томуу болон “Ковид-19” халдварт өвчтэй хүүхдийн биеийн байдлыг зөв үнэлж, эрэмбэлэх мэдлэгээ дээшлүүлэн бататгаж байгаа юм.

Сургалтыг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, клиникийн профессор Б.Энхтайван, Хүүхдийн зөвлөх поликлиникийн эмч, хүүхдийн уушгины эмч, АУ-ны магистр, клиникийн профессор Ж.Нармандах, Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, хүүхдийн эрчимт эмчилгээний эмч Б.Бат-Амгалан, Тусламж үйлчилгээний зохицуулагч, хүүхдийн уушгины эмч АУ-ы доктор О.Солонго нар удирдан явуулж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.