Уншиж байна...
Ерөнхий сайдын үгийн цөм - Мега төсөл“Ирээдүйн хотын иргэд” төслийн хүрээнд сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулнаДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналааД.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатайМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ"Эрдэнэс Тавантолгой"12 сая тонн нүүрс борлуулжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалааШинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарланаДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээвИмарт Баянгол салбарт "Гал унтраах" тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулжээУИХ-ын чуулганд Ерөнхий сайд ирэх оны төсвийн талаар үг хэлнэБ.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэАТГ: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, шийдвэр гаргалтад дүн шинжилгээ хийв"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээУлаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлажээ
Шөнийн сурвалжилга: Хяналт шалгалтын үеэр ЦЕГ болон ШШГГ-аас эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг илрүүллээ

Тээврийн цагдаагийн албанаас нийслэлд бүртгэгддэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 57 цэгт 123 алба хаагч 08.06-07-ны өдрүүдэд 21:00 цагаас 01:00 цагийн хооронд шөнийн хяналт шалгалт хийлээ. Өнгөрөгч баасан гариг (2021.08.06)-т бид Тээврийн цагдаагийн албаныхантай хамтран тус шалгалтын ажиллагааны үеэр алба хаагчид зам дээр гарч байгаа осол хэрэг, зөрчлийг хэрхэн газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байгааг сурвалжилсан юм.   

Баасан гариг болоод ч тэр үү тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саармагжаагүй байсан бөгөөд гол төлөв тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангаагүй, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлээгүй болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлүүд ихээр бүртгэгдэж байсан юм. 

 

Иргэн О.М: Ах нь хөдөө явахдаа хүүхдээ зориулалтын суудалд суулгадаг

23.30 цагийн орчимд Гэмтлийн эмнэлгийн уулзвар дээр алба хаагчид бор саарал өнгөтэй “Приус-20” маркийн автомашиныг саатууллаа. Тухайн тээврийн хэрэгсэл холын гэрэлтэй явж байсан бөгөөд шалгалтын явцад үзлэг оношилгоонд ороогүй байжээ. Мөн хүүхдийг зориулалтын бус тээвэрлэж байсан, арын суудалдаа олон тооны ачаа хийсний улмаас харах өнцөг хязгаарлагдсан зэрэг олон зөрчилтэй байсан юм.

Тухайн иргэний хувьд “Ах нь байраа солиод тэгээд хэдэн хүүхдүүдийнхээ хөнжил гудсыг зөөж байгаа юм. Уг нь энүүхэнд тойроод л орох гэж байсан. Тэгсэн ингээд таарчихлаа. Хүүхэд хамт явна гээд уйлаад байхаар нь дагуулаад явж байна. Тэрнээс биш хөдөө явахдаа зориулалтын суудалд суулгадаг” гэсэн тайлбарыг өгсөн юм. 

 

Хяналт шалгалтын үеэр ЦЕГ болон ШШГГ-аас эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг илрүүллээ

00:00 цаг өнгөрч байхад  Гэмтлийн эмнэлгийн уулзвар дээр  ажиллаж байсан БГД-ийн ЗЦГ-ын зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Очирхуяг  эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг илрүүллээ. Цагдаа болон ШШГГ-аас эрэн сурвалжлагдаж байсан иргэн Б-г **** УНУ улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явж байхад нь саатуулсан бөгөөд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж тухайн иргэнийг холбогдох газарт нь хүлээлгэж өгсөн юм.

Энэ талаар БГД-ийн ЗЦГ-ын зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Очирхуяг: Цагдаагийн байгууллагын нийтлэг чиг үүргийн хүрээнд зөвхөн зам тээврийн зөрчлийг шалгадаггүй бөгөөд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүдийг давхар шалгадаг. Энэ хүрээнд ШШГГ-ын ****  дугаар бүхий захирамжаар эрэн сурвалжилж байгаа этгээдийг илрүүлэн саатуулаад байна. Одоо тухайн иргэнийг зарлуулсан байгууллагад хүлээлгэж өгөх гэж байна” гэлээ.

Иргэн С: Ахаа би шинэ жолооч болохоор замын тэмдэг харсангүй

01:30 цагийн орчимд бид Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт ажилласан юм. Тухайн үед саарал өнгийн өнгөтэй “Приус-20” маркийн автомашин урсгал сөрж замын хөдөлгөөнд оролцож байхыг алба хаагчид саатуулсан юм.

Тухайн машины жолооч иргэн “С”: Ахаа би шинэ жолооч байхгүй юу. Тэгээд замын тэмдэглэгээ харсангүй. Би уг нь дүрмээ мэднэ. Намайг уучлаарай” гэх тайлбарыг өгсөн юм. Алба хаагчид тухайн жолоочид холбогдох шалгалтыг хийсэн бөгөөд тэрээр согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдсон. Улмаар түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 зүйлийн "3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу хариуцлага тооцсон юм.

Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулсан шөнийн хяналт шалгалтын үеэр илэрсэн зөрчлүүдээс онцлон хүргэхэд ийм байна. Коронавирусний халдварын улмаас алба хаагчид жолооч нараас тандалт авах боломжгүй болсон бөгөөд зөвхөн гаднаасаа тээврийн хэрэгсэл бүрэн бус харагдсан тээврийн хэрэгслүүдийг зогсооход дээрх зөрчлүүд илэрсэн нь энэ юм.

Тухайн өдөр нийт нийслэлд 82 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илрүүлснээс гадна жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 35 зөрчлийг тус тус илрүүлж холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.

Мөн дээрх зөрчлүүдээс гадна үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн аваагүй байгаа, эрхээ хасуулсан ч энүүхэнд эргээд л гэртээ орох гэж байсан юм, хүүхэд харах хүн байхгүй, дагаад байхаар нь аваад явж байна гэх шалтаг тоочсон хэд хэдэн жолооч ч таарсан. Тиймээс цагдаад баригдахгүй л бол зүгээр. Баригдсан ч матрын нулимс унагаж, Шрекийн муурын нүд гаргаад гуйлга гуйхад болно гэсэн богино бодолтой цөөн хэдэн жолооч сэтэртэй хүмүүст хандаж хэлэхэд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо  “Дураараа биш дүрмээрээ”  явж, өөрсдийнхөө үр хүүхдүүдийн төлөө ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЖ замын хөдөлгөөнд оролцоорой.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.