Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Х.Нямбаатар: “Оюу толгой”-н далд уурхайн ажил геотехникийн хүндрэлийн улмаас хойшлоогүй

Өнөөдөр Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн хөндлөнгийн хяналтын дүгнэлт гаргасантай холбогдуулж мэдээлэл хийлээ. 

Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар: Манай ажлын хэсгийн гол зорилго бол 2019 оны УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх. Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1 тэрбум 450 сая ам.доллароор хэтэрсэн. Мөн гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон байгаа. Эдгээр асуудлаар Монгол Улсын Засгийн газраас Оюутолгойн ТУЗ-д удаа дараа хандсаны дүнд дэлхийн нэр хүнтэй шинжээчдээс бүрдсэн хөндлөнгийн багийг ажиллуулж, дүгнэлт гаргуулсан. Хөндлөнгийн шинжээчид 2021 оны гуравдугаар сард томилогдоод таван сар гаруйн хугацаанд ажиллаж, өнөө өглөө албан ёсны дүгнэлтээ ирүүллээ. 

Зардал их хэмжээгээр нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшилж байгаа нь гүний уурхайн геотехникийн нөхцлөөс болсон гэдэг тайлбарыг Оюутолгой төслийн менежментийн багаас удаа дараа өгч ирсэн.

Харин Рио Тинто групп энэ зардлын хэтрэлтийг урьдчилан тооцоолох боломжгүй байсан гэдэг. Харин хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт үүнийг няцаасан.   

Бид хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд албан ёсны тайлбар хүслээ. Мөн далд уурхайн олборлолтыг яаралтай эхлүүлэхийг шаардлаа. Та бүхний хүсэж байгаачлан Монгол Улсын Засгийн газар далд уурхайн бүтээн байгуулалтын ТЭЗҮ-ийг батлах боломжгүй. Өөрөөр хэлбэл, шинжээчдийн дүгнэлт ийм байдалтай гарсан байхад бид далд уурхайн зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрч, батлах боломжгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн" гэлээ. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: "Оюу толгой" компанийн далд уурхайн ажил удааширсан гэдийг бид мэднэ. Энэ төслийн гол нөөц нь далд уурхайд бий. Хөндлөнгийн шинжээчид бидэнд дүгнэлтээ танилцууллаа. Харин Рио Тинто групп 2019 оны долдугаар сард биднээс хамааралгүйгээр буюу гео техникийн хүндрэл, далд уурхайн чулуулгийн онцлогийн улмаас ажил хойшилсон гэж үздэг. Үүнийг урьдчилан таамаглах боломжгүй гэдэг байсан. 

Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр зардал нэмэгдэж, хугацаа хойшилсон нь геотехникийн асуудалтай хамааралгүй гэж тодорхойлсон.

Энэхүү хөндлөнгийн шинжээчдийн багт Рио Тинто компанитай ашиг сонирхлын хувьд зөрчилдөөнгүй шинжээчийг олох нь Засгийн газрын хувьд хүндрэлтэй байсан. Гэсэн хэдий ч зэсийн томоохон төслүүд дээр 20-40 жил ажиллаж байсан туршлагатай шинжээчдийг бүрдүүлж 2021 оны гуравдугаар сард гэрээ байгуулсан.

Энэхүү дүгнэлтийг хэр бодитой вэ гэдэг дээр бид дахин дүгнэлт гаргуулсан. Ингэхэд Монголын Засгийн газартай гэрээ байгуулсан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн.

Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн З.Ган-Очир: "Эрдэнэс Оюу толгой" компанийн хоёр төлөөлөл, "Туркойз Хилл" хувьцаат компанийн хоёр төлөөлөл бүхий тусгай хороог бүрдүүлсэн. Бид бие даасан шинжээчдийг томилсон. Тэд уул уурхайн төлөвлөлт, барилга угсралт, төслийн менежмент, гео техникийн мэргэжилтнүүд.  АНУ, Канад, Австрали, Монгол мэргэжилтнүүд ажиллалаа.  Тэд дүгнэлтээ өнгөрсөн долоо хоногт Тусгай хороонд хүлээлгэн өгсөн. Цаашид бид хугацаа хэтрүүлэх, зардлаа өсгөх эх мэт алдааг дахин давтахгүйн тулд компанийн засаглалыг сайжруулахад анхаарч ажиллана" гэлээ.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.