Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Сэрэмжлүүлэг: Манай улсад нийт 122.6 га талбай түймэрт өртжээ

Дэлхий нийтэд өнөөдрийн байдлаар АНУ, Турк, Грек, ОХУ зэрэг улсуудад томоохон хэмжээний ой, хээрийн гал түймэр гараад байна. Манай улсын хойд хөрш ОХУ-ын 19 бүс нутагт томоохон хэмжээний ой, хээрийн түймэр гарч үүнээс Бүгд Найрамдах Саха (Якут)-д 111 ойн гал түймэрт 1.417.718 га талбай, мөн Эрхүү мужид 27 ой, хээрийн түймэр гарч 111.629 га талбай шатлагад өртөөд байна. Түймрийг унтраахаар 8697 хүн, 1514 автомашин техник, 26 нисэх онгоц ажиллаж байна.

Монгол Улсад 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд зэрэг 7 аймгийн 18 суманд нийт 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Дээрх гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 1765,5 /га/, хээрийн 120.904,13 /га/ нийт 122.669,63 /га/ талбай өртөж, байгаль, экологид 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Оросын Холбооны Улсад түймэр гарсаны улмаас Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Төв, Улаанбаатар, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудын бүс нутагт түймрийн утаа тархаад байна.

Иймд иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
  • Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх,  
  • Орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийн яндангийн оч баригчтай зорчих, автомашинд зориулалтын бус нэмэлт цахилгаан хэрэгсэл залгахгүй байх,
  • Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх,
  • Ой, хээрийн гал түймэр, түймрийн утаанаас ан, амьтад дүрвэж байгаа тул ногоон бүсэд ганцаараа зорчихоос зайлсхийх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх,
  • Ойн дагалт баялаг түүх, аялал зугаалгаар явах үед араатан амьтан дайрвал хашхирах, алгаа таших, төмөр эд харшуулах зэргээр чанга дуу чимээ гаргах, мод, чулуу шидэх, бөөнөөр зогсож олноор байгаагаа мэдэгдэх зэрэг арга хэмжээ авах,
  • Зэрлэг амьтны үр төлтэй таарвал тусламж үзүүлэх, зураг авах, бичлэг хийх гэж оролдолгүйгээр даруй холдох,
  • Баавгай, чоно, шилүүс зэрэг махчин амьтантай таарвал зугтахгүйгээр арагш аажим ухрах, нүд рүү нь эгц харах, гараа өргөх, гадуур хувцсаа дэлгэн овор хэмжээтэй харагдуулах,
  • Ногоон бүсэд бамбай хоншоорт /хортой/, рашааны /хоргүй/ могой элбэг байх тул өндөр өвстэй газар аль болох явахгүй байх, урт түрийтэй гутал өмсөх зэргээр могойд хатгуулахаас сэргийлэх.
  • Хатгуулсан тохиолдолд гар хөлийг чиг барьж боох, их хэмжээний шингэн уулгах, хэвтээ байдлаар зөөж яаралтай эмнэлэгт хүргэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.