Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Түрээслэгч иргэдийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдана

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2021.08.11/ ээлжит хуралдаанаар Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд түрээсээр амьдарч байгаа болон түрээсийн орон сууцаа өмчлөх гэрээ байгуулсан иргэдийн талаарх асуудлыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа.


Засгийн газрын хуралдаанаас өмнөх Засгийн газрын тогтоолуудын хэрэгжилтийг хангуулж ажиллаж байх чиглэл өглөө. Түүнчлэн ТОСК болон Түрээслэгч иргэдийн хооронд үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгууллаа.
Ингэхдээ “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд түрээсээр амьдарч байгаа болон түрээсийн орон сууцаа өмчлөх гэрээ байгуулсан иргэдийн асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа “Хангай” хотхоны м2-ын үнийн зөрүүний асуудлыг тодорхой болгох, “ТОСК” ТӨХХК, Сангийн яам, Хөгжлийн банктай холбоотой өр зээлийн асуудлыг цэгцлэх ажлыг гүйцэтгэх” юм байна.


Мөн Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд амьдарч байгаа иргэдээс тавьсан асуудлыг шийдвэрлэх хугацаанд түрээсийн 5 жилийн хугацаа нь дуусаж байгаа иргэдийн гэрээг шинэчлэн байгуулах, үргэлжлүүлэн түрээсээр амьдрах боломжийг БХБЯ, “ТОСК” ТӨХХК-ийн удирдлагууд олгохоор шийдвэрлээд байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.