Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Ч.Өнөрбаяр: Цадигаа алдсан эрх баригчидтай тэмцэхийн тулд АН-ын бүх хэсэг, гишүүд нэгдэх ёстой

АН-ын "4-11" мэдээллийн цагаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт /Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт/ явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд Ардчилсан нам хэрхэн оролцох болон Монголын улс төрд сүүлийн үед өрнөж байгаа зарим асуудлаар тайлбар хийлээ. 

АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ч.Өнөрбаяр: "Ардчилсан Нам Үндэсний Аудитын Газар луу дүгнэлт гаргуулахаар материал хүргүүлээд хоёр тайлан хүлээж авсан. Нэг нь сонгуулийн мөрийн хөтөлбөрт, нөгөөх нь санхүүгийн тайланд хийсэн дүгнэлт. Бид бусад баримт бичгийг нэмж, бүрдүүлээд Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэхэд шаардлага хангасан байна гэж хүлээж авсан. Удахгүй шийдвэрээ гаргах байх.

 
Үндэсний Аудитын Газар энэ үедээ нэг хариуцлагагүй үйлдэл хийсэн. Манайд ирүүлсэн мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийн нэг хувийг нь өөр тийш нь явуулсан. Энэ асуудалд Улсын Ерөнхий аудитор тайлбар хийх ёстой. Нэг албан бичиг, дугаартай нэг дүгнэлтийг хоёр өөр тийш нь явуулсан хариуцлагагүй үйлдлээ тайлбарлах ёстой.
 
Хэрвээ аудитын байгууллага тайлбар хийхгүй бол УИХ-ын даргад энэ асуудлыг тавина. Өчигдөр хэсэг хүмүүс мэдэгдэл хийснийг мэдэгдэж байна. Тэдний материал хуулийн шаардлага хангаагүй учраас СЕХ буцаасан байх гэж бодож байгаа.
 
Мөн төрийн тахилгат Сутай хайрханы тахилгатай холбоотой асуудлаар АН байр сууриа илэрхийлж байна. Яахав, Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тахилгад оролцож болно. Төр төмбөгөр, ёс ёмбогор. Гэхдээ төрийн ёслолыг цомхон бага зардлаар хийж болно. Автобусанд суусан ч дагаад л далдагнаж байдаг, овоо уул тахихад ч том том жийп хөлөглөөд давхидаг "хурган дарга нар" одоо болиоч ээ. Тэр хүмүүстэй хариуцлага тооцоочээ, тэдэнд хийх ажил зөндөө байгаа шүү дээ. Ерөнхийлөгч өөрөө хариуцлага тооцох хэрэгтэй. Автобусанд суухаар нь бол загнаад байдаг юм байна лээ. Том жийп хөлөглөөд давхихаар нь дуугүй өнгөрдөг байж таарахгүй.
 
Сутай хайрханы тахилга гэдэг чинь ямар МАН-ын бага хурал хуралдаж байгаа юм уу? Ийм утгагүй зүйл хийхээ болих хэрэгтэй" гэв.
Харин УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт болох нөхөн сонгуулийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Р.Эрдэнэбүрэн цадигаа алдсан эрх баригч МАН-тай өрсөлдөж, ялалт байгуулахын төлөө АН-ын бүх хэсэг, гишүүд болон бусад улс төрийн намуудыг ч эвлэлдэн нэгдэж, хамтарч ажиллахыг уриаллаа.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.