Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Ж.Мягмар: Эцэг эхийн зөвшөөрлөөр 4-5 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулна

Боловсрол шинжлэх ухааны яамнаас сургуулийн өмнөх боловсролын сургалтыг эхлүүлэх талаар мэдээлэл хийлээ. 

Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар: Эрүүл мэндийн яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Эрдэмтдийн багийг боловсролын яаманд мөн урьж ажиллуулсан.  Сургуулийн өмнөх боловсролын насныхан коронавирусийн эсрэг вакцин хийлгээгүй байгаа. Тиймээс үе шаттай цэцэрлэгийг эхлүүлэх гэж байна. Эхний ээлжид дөрөв, таван настнуудыг хичээллүүлнэ. Долдугаар сарын 20-ноос хойш бэлтгэл ажлыг хангасан байгаа.  Цэцэрлэгийн танхимын сургалт есдүгээр  сарын 1-нээс эхэлнэ. Тусгай журам, зөвлөмжийн дагуу насны хязгаартайгаар үе шаттай эхлэх зохицуулалт хийнэ. Өөрөөр хэлбэл таван  настай хүүхдийг  бүрэн хамруулах бол дөрвөн  настай хүүхдийг үргэлжлүүлэн хамруулна. Эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтэд үндэслэн танхимын сургалтад хамруулна.

Харин  2-3  настай хүүхдийг халдварын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн үе шаттай хамруулна.  Нийслэлийн хэмжээнд байгаа таван настай 77185 хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулна. Тухайн цэцэрлэгт халдвар гарлаа гэж үзэхэд зайн сургалт руу шилжинэ.  Энэ хичээлийн жилд цэцэрлэгт явах хүүхдүүдийн хичээлийн хэрэгслийг гурван сараар нь бэлтгүүлэхээр хэрэгтэй зүйлсийн  жагсаалтыг гаргасан. 

 

Түүнчлэн тухайн цэцэрлэгт ямар нэгэн өвчлөл гарахгүй нөхцөлд танхимын сургалт нь үргэлжлэх боломжтой. Хүүхдэд коронавирусийн тохиолдол илэрсэн, эрсдэлтэй нөхцөл үүсвэл зайн сургалт руу шилжинэ. Тухайн ангид нэг батлагдсан тохиолдол илэрсэн тохиолдолд 14 хоног зайн сургалт руу шилжинэ. 

Нэг ангид 20 дээр нэмэх, хасах тав гэсэн зохион байгуулалтаар хичээллэнэ. Нэг бүлэгт хамгийн дээд тал нь 25 хүүхэд суралцана гэсэн үг. Гурав хүртэлх бүлгээс өвчлөл илэрвэл тухайн хэсгийг 14 хоног хааж, гэх мэтчилэн хэсэгчилсэн зохион байгуулалт хийнэ. Аль болох танхимын сургалтыг бүтнээр нь биш хэсэгчлэн хаана гэсэн үг юм.

Хүүхэд ангидаа маск зүүхгүй. Гэр цэцэрлэг хоёрын хооронд маск зүүж ирээд, үүдэндээ гараа ариутган халуунаа үзүүлж бүх ариутгалаа хийлгэнэ. Өөр ямар нэгэн газраар хүүхдээ дагуулж эцэг эхчүүд битгий яваарай. Ингэвэл таны хүүхдийн анги танхимын сургалтаа үргэлжлүүлэх боломжтой" гэсэн юм. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.