Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Х.Баттулгыг гүтгэсэн гэх Э.Одбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гүтгэсэн гэх асуудлаар Зон Олны намын дарга Э.Одбаярт оногдуулсан шийтгэлийг хэлэлцэх Давж заалдах шатны шүүх хурал наймдугаар сарын 10-нд болжээ. Улмаар шүүхээс Э.Одбаярт холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Хэргийг эргэн сануулбал, Э.Одбаяр өнгөрсөн нэгдүгээр сард Сүхбаатарын талбайд хэвлэлийн бага хурал зарлах үедээ “Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс төрийн институт хооронд үл ойлголцол үүсгэж, ард түмнийг хагалан бутаргаж байна. Талбай дээр саяхан болсон жагсаал дээр АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэд зэрэг түүний хамаарал бүхий хүмүүс байсан нь зургаар нотлогдож байгаа. Тэд "Ордон руу дайръя. Тодорхой хүмүүсийг чирж гаргаж ирье" хэмээн уриалж байсан. Монгол улсын Ерөнхийлөгчийн энэхүү хууль бус үйл ажиллагаанд эрх баригчид төмсөгдүүлж, бөлдөгдүүлээгүй юм бол хариуцлага тооцох ёстой. Сонгууль болох гэж байна гэж алгуурлаж болохгүй. Ерөнхийлөгч хоёр удаа Үндсэн хууль зөрчсөн. 2019 онд Шүүхийн тухай хуулийн өөрчлөлтөөр улс төрийн хоригдлууд бий болгосон. Ерөнхийлөгч өөрөө оффшортой, данстай мөртлөө оффшороос мөнгө оруулж ирнэ гэж мэдэгдэж байна. Монгол ялна гэж хэлчихээд цаагуураа улс эх орны хөгжлийг гацааж байна. Энд хөрш орнуудын бодлого явж магадгүй” хэмээн хэлж байсан юм. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас Э.Одбаярыг нэр төрд халдсан хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.