Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Л.Оюун-Эрдэнийг огцруулах бичигт АН-ын 11, МАН-ын 4, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Т.Доржханд нар гарын үсэг зуржээ

Долдугаар сарын 05-нд Ардчилсан намын бүлгийн гишүүд Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлж байгаагаа зарласан.

Тэгвэл одоогоор АН-ын бүлгийн 11 гишүүн, МАН-ын дөрвөн гишүүн, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Т.Доржханд нар гарын үсэг зурсан гэдэг мэдээлэл цацагдаад байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын үйл ажиллагаанд иргэд сэтгэл дундуур байгаа. Цар тахлын эсрэг хэдэн их наяд төгрөгийг зарцуулсан ч Засгийн газар цар тахалд ялагдлаа. Халдвараар өвчлөгсдийн тоо 200 мянга руу ойртож, нас барагсдын тоо нэг мянга руу дөхөж байна. Үүнээс гадна Замын-үүдэд үүсэн нөхцөл байдал, эдийн засгийн хямрал гээд Засгийн газрыг бууруутгах олон шалтаг, шалтгаан иргэдийн болон улс төрчдийн дунд байсаар байна. 

Ямартай ч, Монгол Улсын Үндсэн хуулийн 43.1. Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно гэж заасан.

Хуулийн заалтаар бол 19 гишүүн гарын үсэг зурвал УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, 39 болон түүнээс дээш тооны гишүүд дэмжвэл Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрох юм.

Тэгэхээр АН-ын 13 гишүүн гарын үсэг зурлаа ч, цаана нь МАН-ын зургаан гишүүний гарын үсэг хэрэгтэй болно. Одоогоор АН-ын 11, МАН-ын 4 гишүүн гарын үсэг зурсан гэх боловч яг хэн хэн хэн гарын зурсан нь тодорхойгүй хэвээр байгаа юм. 

Хэрэв гарын үсэг бүрдвэл Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулах албан бичгийг ирэх 10-р сард эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэж магадгүй гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.