Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Х.Ганхуяг, Х.Болорчулуун нар Замын-Үүдэд эрх мэдлээ урвуулан ашигладаг байсан уу?

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй АТГ, ЦЕГ-ын ажлын хэсэг Замын-Үүд суманд ажиллах үеэрээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр болон нэр бүхий зургаан хүнийг баривчилсан. Улмаар эдгээр 6 хүн суллагдсан ч авилгын хэргийн шалгалт үргэлжилж байгаа. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Засгийн газар Замын-Үүдийн мафитай хатуу тэмцэж, цаашид төрийн албанд тогтсон хүнд суртлыг арилгана гэдгээ мэдэгдсэн юм. 

Ийнхүү эрэгт холбогдон саатуулагдсан албан тушаалтнууд болон бусад гэрчийн мэдүүлгээр эдгээр нэр бүхий гишүүн төрийн нэрийг барьж, сумын онцгой комиссын дарга болон, шуурхай штаб дарга нарыг дарамтладаг байсан зөрчил илэрчээ. Мөрдөн байцаалтын явцад гишүүд холбогдох албан тушаалнуудад үүрэг чиглэл өгсөн гар утасны яриа зэрэг нотлох баримтууд олдсон гэнэ. Уг хэрэгт Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар холбогдсон гэнэ. 

Улмаар энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн тухай цахим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.