Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Байр, машинтай 1435 өрхийн 8475 иргэнийг хүнсний талонаас хасжээ

Шинэчилсэн “Хүнс тэжээлийн дэмжлэг олгох” журмын дагуу Төрийн мэдээллийн сангийн тулгалтаар 2-с дээш машин, байр, 200-с дээш малтай 1435 өрхийн 8475 иргэнийг хассан гэдэг мэдээллийг Хөдөрмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ. 

Энэ талаар ХНХ-ийн сайд А.Ариунзаяа: "Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд өөрчлөлт оруулж нэн тэргүүнд хасагдах шалгуурыг зааж өгснөөр тодорхой бүлэг хүмүүс хасагдлаа. Дахиад ч маш олон өрх хасагдах тооцоолол бий. Эсрэгээрээ энэ дэмжлэгт хамрагдаж чадахгүй байгаа өрхүүд олон байгааг ч үгүйсгэхгүй.
Өрхийн орлогыг орлуулан тооцох аргачлалыг хамтран шинэчлэх ажлыг Статистикийн дарга байхдаа ХНХЯ-нд олон удаа санал болгож байсан. Одоо харин энэ ажил цэгцрэх тийшээ хандаж байна.
Төрд байгаа мэдээллийн санг хэрхэн үр дүнтэй, зохистой ашиглах вэ гэдэгт дөнгөж эхний алхмууд хийгдлээ. Цаашид улам сайжирна.
Хүнсний талоноос гадна Групп тогтоолтыг бид шалгаж эхэлсэн. Эрүүл гэдгээ мэдсээр байж группын мөнгө авдаг бол эртхэн сайн дураараа татгалзсан нь дээр. Хуурамчаар халамж авч байгаа бол хуулийн хариуцлага хүлээнэ.
Мөн хүүхдээ бусдад өргүүлж, дараа нь өнчрүүлж “тэжээгчээ алдсан” гэх, гэрлэлтээ цуцлуулж “ганц бие эцэг, эх” гэх, мэдсээр байж хүлээн зөвшөөрөх байдлыг бид зогсоох хэрэгтэй.
Өнгөрснийг муулахаас илүү урагш харж өөрчлөн сайжруулах нь бидний үүрэг гэж би боддог.
Халамжийг цэгцэлж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хамтдаа ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ шилжье" гэжээ. 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.