Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
ҮСХ: Инфляц улсын хэмжээнд 7.4, Улаанбаатар хотод 7.9 хувьтай байна

Үндэсний статистикийн хорооноос инфляцын үнийн өсөлтийг долдугаар сарын байдлаар танилцууллаа. Инфляц буюу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт улсын хэмжээнд 7.4 хувьтай, Улаанбаатар хотод 7.9 хувьтай гарсан байна.

Нийт инфляцын 47.7 хувийг хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлж, үүн дотроо хамгийн их нөлөө үзүүлж байгаа нь мах махан бүтээгдэхүүн эзэлж байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 7 дугаар сард өмнөх сараас 1.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.3 хувиар буурсан хэдий ч ( мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 2.2 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.6 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.6 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.0 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 2020 оны 7 дугаар сард 7.1 хувиар, 2021 оны 7 дугаар сард 10.2 хувиар өсөж, өсөлтийн хурдац 3.1 пунктээр, хүнсний бус бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 2020 оны 7 дугаар сард 1.8 хувиар, 2021 оны 7 дугаар сард 6.0 хувиар өсөж, өсөлтийн хурдац 4.2 пунктээр нэмэгджээ.

Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 7 дугаар сард өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 11.0 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 3.6 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 6.5 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 5.9 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 14.1 хувь, тээврийн бүлгийн үнэ 17.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 7 дугаар сард өмнөх оны эцсээс 9.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 16.4 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 5.0 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 22.5 хувь, тээврийн бүлгийн үнэ 14.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.