Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
ЭЕШ өгч буй шалгуулагч 37 ба түүнээс дээш хэм халуурсан ч тусгаарлах өрөөнд шалгалтаа өгөх боломжтой

Элсэлтийн ерөнхий шалгалт наймдугаар сарын 19-22-нд болно.

Иймд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ЭЕШ-ын бэлтгэл ажилд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийсэн байна.

Энэ удаагийн ЭЕШ цар тахлаас үүдэн хойшлогдсон учир шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд дахин хандан суудлын хуваариа шинээр хэвлэж авахыг сануулж байна.

Шалгалт өгөх хүүхдүүдээс вакцинд хамрагдсаныг нотлох гэрчилгээ, өвчлөөд эдгэсэн магадалгаа, шинжилгээний хариу шаардахгүй. Бүртгүүлсэн бүх хүүхэд шалгалт өгөх боломжтой бөгөөд шалгуулагчдаас зөвхөн иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх гэсэн 4 төрлийн бичиг баримт шаардах юм байна. 

НМХГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш: "Шалгалтын төвийн нэг ангид 10-15 шалгуулагч хоорондоо 1.5-2 метр зайтай суухаар ширээг байрлуулсан. Сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлах өрөөнд оруулж, шалгалтыг үргэлжлүүлэх боломжийг хангаж, хаягжуулсан байна. Мөн шалгуулагчдыг анги танхимуудад орох, гарах үед бөөгнөрөл үүсгэхгүй байх тал дээр зохицуулалт, зураглал хийж бэлэн байдлыг хангуулсан. Шалгалтын байрны орох хэсэгт спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах, халдваргүйжүүлэх бодисын нөөцийг бэлтгэх, шалгуулагчийн биеийн халууныг үзэж, амны хаалтаа зүүсэн эсэхийг шалгаж нэвтрүүлэх, шалгалтыг зохион байгуулан ажиллаж буй багш, ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах, нэг удаагийн хувцас хэрэглэлээр хангах зэрэг зөвлөмжийг өгсөн байна. Мөн шалгалт өгөх хүүхдийн биеийн халуун 37 ба түүнээс дээш хэм байвал тусгаарлах өрөөнд оруулан ЭЕШ өгөх боломжийг олгоно" гэлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.