Уншиж байна...
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа

Засгийн газрын хуралдаанаар Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг гаргалаа. 
 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын зориулалтаар 509.1 га, мөн дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Иргэний нисэхийн ерөнхий газрын контор, аж ахуйн зориулалтаар 2.01 га газрыг тус тус улсын тусгай хэрэгцээнд авлаа.
Нисэх буудал, арилжааны нислэгийн үйл ажиллагаа “Чингис хаан” олон улсын нисэх буудалд шилжсэн хэдий ч цаг үеийн шаардлагаар дамжин өнгөрөх нислэг, олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалтын нисэх, иргэний болон улсын агаарын хөлгөөр гүйцэтгэх онцгой, тусгай үүргийн нислэг, иргэний нисэхийн сургалт үйлдвэрлэл, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, хурал зөвлөгөөн,  үзэсгэлэн зохион байгуулах зорилгоор ашиглах боломжтой. Мөн иргэний болон улсын агаарын хөлгийн онцгой байдал, гамшгаас хамгаалах, онцгой, тусгай үүргийн нислэг, энхийг сахиулах ажиллагааны нисэх онгоц хүлээн авах боломжтой хэвээр байна.    

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.