Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Б.Болор-Эрдэнэ: "И-Монголиа 2"-ыг хиймэл оюун ухаан суурьтайгаар хөгжүүлж байна

Төрийн үйлчилгээний “e-Mongolia” системийн шинэчлэл, “И-Монгол академи” сургалт, судалгааны төв байгуулах, Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвийн үйл ажиллагааг сайжруулах талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав.
“И-Монгол академи” сургалт, судалгааны төв нь цахим засаглал, дижитал шилжилтийн талаарх нэгдсэн бодлого гаргах, бусад байгууллагуудад зөвлөгөө өгнө, сургалт зохион байгуулна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бодлогын судалгаа, техник эдийн засгийн урьдчилсан судалгаа, үндэслэлийг боловсруулах юм байна.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ: Энэ жилийн ICT Expo арга хэмжээнд 100 орчим компани оролцож, цахим үндэстэн болъё гэдэг уриатай олон услын түвшний үзэсгэлэнг хүүхдийн паркад хийхээр төлөвлөж байна. "И-Монголиа 2"-ыг хиймэл оюун ухаан суурьтай, тухайн иргэнд зориулсан платформыг буюу "И-Монголиа 2"-ыг үүсгэх үүрэг Ерөнхий сайд өгсөн.  "И-Монголиа 2" энэ оны аравдугаар сарын 1-нд ашиглалтад орох бөгөөд таван асуудал оруулж ирж байгаа. "И-Монголиа 2"-ын хөгжүүлэлтийг 200-300 сая төгрөгт багтааж хийнэ. 

  1. Монгол Улсын иргэн дунджаар таваас 12 бичиг баримттай. Энэ бүх бичиг баримтуудыг оруулж ирсэн. 
  2. Хиймэл оюун ухаан ашиглан өөрт нь зориулсан үйлчилгээг санал болгоно. 
  3. Хэрэглэгчдэд илүү хялбар ойлгомжтой
  4. ААН-үүдэд зориулсан шинэ үйлчилгээ
  5. Авлига хүнд сурталтай үйлчилгээг эхэлж цахимжуулна. 

Жолооны үнэмлэхээ мартаж гараад машинаа бариад явж байтал цагдаа зогсоогоод хурууны хээгээр нь таныг мөн гэдгийг баталчихаад байхад үнэмлэхгүй явж байна гэж торгодог. Тэгэхээр энэ асуудлуудыг шийднэ. 
“e-Mongolia” систем 1,9 сая хэрэглэгчтэй, 3,3 сая үйлчилгээ үзүүлсэн, тус системд төрийн 56 байгууллагын 539 үйлчилгээ оржээ. Хатуу хөл хорионы үед иргэд, аж ахуйн нэгжүүд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах нь зургаа дахин нэмэгдсэн байна. Нийт 1,2 сая иргэнд вакцины гэрчилгээ олгожээ. Иргэд төрийн үйлчилгээг авснаар төрийн байгууллага руу ирж очих зардал, шаардагдах баримт бичиг бүрдүүлэх зардал, үйлчилгээ авахдаа зарцуулж буй хугацааны зардал зэрэгт 27 тэрбум төгрөг хэмнэсэн гэсэн судалгаа хийжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.