Уншиж байна...
Нийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Баян-Өлгий аймагт ажиллаж байна

Баян-Өлгий аймагт цар тахлын нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хичээл сургуулийн үйл ажиллагааг танхимаар эхлүүлэх бэлтгэл ажлыг хэрхэн хангаж буй талаар болон өвөлжилтийн бэлтгэлийн явцыг Шадар сайд газар дээр нь шалгаж ажиллалаа.

Баян-Өлгий аймгийн хувьд халдварын тохиолдол 5934 бүртгэгдсэнээс өдгөө 344 хүн эмнэлэгт, 1778 хүн гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байгаагийн 56 хүний биеийн байдал хүнд, 6 хүн нэн хүнд байгаа аж. Хүн амын дунд халдвар тархах эрсдэл маш өндөр байгаа тул ХӨСҮТ-өөс томилогдсон Үндэсний зөвлөх багийн эмч мэргэжилтнүүд тус аймагт ажиллаж, эмчилгээний мэргэжил арга зүйн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлж буй.

УОК-ын даргын шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар өдөрт 20 баллон цэнэглэх хүчин чадалтай хүчилтөрөгчийн үйлдвэрийг наймдугаар сарын 10-нд ашиглалтад оруулснаар өвчтөнүүд хүчилтөрөгчийн дутагдалд орох асуудал шийдэгдсэнийг Шадар сайдад танилцууллаа. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт цар тахлын үеийн өвөрмөц эмчилгээний эмийн хангамж 10 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд цаашдаа суурин рентген аппарат болон алсын зайн дуудлагын тусгай зориулалтын машин нэн шаардлагатай байгааг Шадар сайд газар дээр нь шийдвэрлэв.

 

Баян-Өлгий аймагт нийт хүн амын вакцинжуулалтын явц улсын дунджаас доогуур байгаа нь вакцины сонголт болон хүн амын шилжилт хөдөлгөөний бүртгэлийн зөрүүтэй холбоотойг Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Бауыржан тайлбарласан. Монгол Улсын Засгийн газар иргэдээ сонголттойгоор вакцинжуулах боломжийг бүрдүүлж ажилласан, иймд иргэд олон нийтийг бодит мэдээллээр хангаж, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж, нөөцийг бүрдүүлж ажиллахыг Шадар сайд үүрэг болголоо.

Тус аймагт өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд малчдын түвшинд 64300 тонн өвс, 7750 тонн тэжээл, аймаг, сумын аюулгүйн нөөцөд 1460 тонн өвс, 495 тонн тэжээл бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Энэ жилээс эхлээд өвөлжилтийн бэлтгэлийг аймаг орон нутгууд өөрсдөө хангаж, хадлан, тэжээл бэлтгэх ажлыг дор бүртээ зохион байгуулах чиглэл Засгийн газраас өгсөн учраас цар тахлын нөхцөл байдлын үед салбар хоорондын уялдаа холбоог сайтар хангаж, цаг алдалгүй зохион байгуулалт хийхийг Шадар сайд холбогдох албаныханд даалгалаа.

 

2021-2022 оны хичээлийн жилд тус аймгийн хэмжээнд нийт 44 сургуульд 25 мянга гаруй хүүхэд суралцахаас нэгдүгээр ангид шинээр 2500 гаруй хүүхэд элсэн суралцах бол 52 цэцэрлэгт 8000 гаруй хүүхэд хамрагдах аж

. Сургалтын үйл ажиллагааг цахим болон танхим хосолсон хэлбэрээр явуулах учраас хүүхэд багачуудаа эрсдэлд оруулахгүй байх үүднээс сургууль, цэцэрлэгийн бэлтгэлийг сайтар хангах, эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа өвдсөн хүүхдүүдийг сэтгэл зүйн хямралд оруулахгүй байх талаас онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.