Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Эдийн засгийг эрчимжүүлэх үндэсний хорооны анхдугаар хуралдаан боллоо

Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Уг хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа юм.

Тэрбээр хурлын эхэнд “Цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх амаргүй. Тиймээс хурдтай ажиллах шаардлага үүсэж байна. Ийм үед ямар бодлого барих вэ гэдгийг өнөөдрийн хурлаар хэлэлцэнэ. Засгийн газар байгуулагдаад эхний 100 хоногт вакцины нөөц бүрдүүлэх, дархлаажуулалтыг эхлүүлэх, эдийн засгийг үе шаттай нээх, ажлын байрыг хамгаалахад гол бодлогоо чиглүүлж байсан. Харин 200 хоног хүрэхэд хүн амынхаа 60 хувийг вакцины бүрэн тунд хамруулж чадлаа. Мөн эдийн засгийг сэргээж, хэвийн горимд нь шилжүүлэх зорилт байсан. Бид энэ зорилтдоо хүрч чадсан. Одоо эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд Үндэсний хороо байгуулж, салбар бүрийн төлөөллийг оролцуулсан. Тиймээс Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх тухай хуулийн төсөл боловсруулна” хэмээн онцоллоо.

Үндэсний хорооны бүрэлдэхүүнд төр, хувийн хэвшлийн төлөөлөл багтаж, өнөөдрийн уулзалтад эдийн засгийг сэргээх чиглэлд хэрхэн ажиллах талаар санал хүсэлтээ илэрхийлсэн юм. Тухайлбал, МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин хувийн хэвшлийн ААН-үүдийнхээ саналыг нэгтгээд хуулийн төсөл боловсруулж байгаа ажлын хэсгийнхэнд өгсөн. Сангийн яам нэгтгээд явж байгаа гэсэн бол нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “ААН-үүдэд ямар асуудал тулгамдаж байна вэ. Үүнийг нарийвчилж гаргах ёстой. Ингэхгүй бол эдийн засгийг сэргээхээр ажиллах явцад хуулийн ойлгомжгүй байдал үүснэ. Олон хуультай энэ хууль яаж уялдах вэ. Ойлгомжгүй олон асуудлыг арилгаж байж энэ хууль урагшилна. Үндэсний хороодыг Ерөнхий сайд ахалж байгаа нь цаг үеэ олсон явдал. Одоо гаргах хуулийн төсөлд дотоодын аж ахуйн нэгжүүд гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтрах зохицуулалтыг нарийвчилж тусгаж өгөх шаардлагатай. Үүнийг шийдчихвэл бизнесийн хамтын ажиллагаа саадгүй явна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Харин уулын баяжуулах “Эрдэнэт” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн тус үйлдвэр энэ жил 2.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсныг хэлж байв. Мөн “Ковидын болон дараах үеийн төлөвлөгөө гаргасан. Манай үйлдвэр менежментын засаглалаа сайжруулснаар 2024 онд 5.8, 2028 онд 12 их наяд төгрөгийн орлого олно гэж тооцсон. Одоогийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож, экспортын хэмжээг 150 сая ам.доллараар 2024 он гэхэд нэмэгдүүлнэ” гэлээ.

Үндэсний хорооны бүрэлдэхүүнд багтсан төлөөллүүд саналаа ийн хэлсний дараа Ерөнхий сайд хэд хэдэн үүрэг чиглэл өгөв. Тодруулбал, уг хороо цар тахлын үеийн эдийн засгийг даван туулах улирлын төлөвлөгөө гаргах, хуулийн төсөл боловсруулах, мөн гадаадын хөрөнгө оруулагч болон хувийн хэвшлийнхний саналыг нэгтгэх ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар боллоо. Түүнчлэн УИХ-ын даргын захирамжаар дээрх хорооны ажлыг дэмжих, хуулийн төсөл боловсруулцах ажлын хэсэг УИХ-аас байгуулах юм байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.