Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Ж.Батбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээвэр, дэд бүтэц, орон сууц, олон нийтийн барилга байгууламжид саадгүй зорчих асуудлыг судлах ажлын хэсгийг байгуулсан

Монголын урлагийн зөвлөл, Австралийн “Bus Stop Films”-ийн “Шат” богино хэмжээний уран сайхны кино нь нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалсан бүтээл юм. Тусгай хэрэгцээт иргэдэд итгэл бэлэглэж, сайн сайханд дуудсаны зэрэгцээ тэдний нийгмийн амьдралд оролцох тэгш боломжийн тухай эргэцүүлэхүйц уг бүтээлийг өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр, гишүүд, “Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Чулуундолгор нар үзэж, сонирхлоо. Кино найруулагч П.Золжаргал уг бүтээлээрээ Америкийн Синэкүэст кино наадмаас Шилдэг гэр бүлийн богино кино шагнал, Японы Short Shorts Film Festival & Asia-аас "МАКЕ IMPOSSIBLE POSSIBLE" хэмээх уриаг хүчтэй илэрхийлсэн кинонд олгогддог БИОЖЭН нэрэмжит шагналыг тус тус хүртсэн юм. Улмаар Австралийн CinefestOZ кино наадмын шилдэг кино зохиолын шагналд нэр дэвшээд байна.



Уг бүтээлийг үзсэний дараа Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Шийдвэр гаргаж байгаа хүмүүс, бизнес эрхлэгчид барилга барьж байгаа...гээд хэн бүхэн энэхүү бүтээлийг үзээсэй гэж уриалмаар байна. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй нэг хүний тухай кино биш, харин тэдний нийгмийн амьдралд оролцох тэгш боломжийн тухай бүтээл. Багахан зүйлийг өөрчлөхөд ард нь маш том асуудал шийдэгдэж байдаг. Тиймээс Нийслэлийн ИТХ, НЗДТГ-аас гарч буй шийдвэр бүхэнд иргэдийн оролцоог хангасан, эрхийг нь дээдэлсэн байх зарчмыг барьж ажиллах ёстой. Нийслэлийн ИТХ-аас Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээвэр, дэд бүтэц, орон сууц, олон нийтийн барилга байгууламжид саадгүй зорчих асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан. Мөн иргэдийн анхан шатны үйлчилгээ хүртэж буй хороо, өрхийн эмнэлгийн байрны орчны стандарт, хүртээмжийн байдалд судалгаа, үнэлгээ хийх ажлыг “Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”-той хамтран зохион байгуулж байна” гэлээ.
 Улмаар Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан кино найруулагч П.Золжаргалд амжилт хүсэн, Австралийн CinefestOZ кино наадмын шилдэг кино зохиолын шагналыг хүртэхийг ерөөв.  


 
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.