Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
18 жилийн өмнө хүний амь хөнөөсөн этгээдийг илрүүлжээ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь өнгөрсөн долоо хоногт 24 жил 10 сарын өмнө үйлдэгсдэн хүн амины гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гаргаж илрүүлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл цагдаагйн алба хаагчид 18 жилийн өмнө үйлдэгдсэн хүн амьний хэргийг мөн илрүүлжээ. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2003 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө иргэн 47 настай Б гэгч нь биедээ олон тооны хутганы шарх авсны улмаас нас барсан онц ноцтой гэмт хэрэг үйлдэгдсэн байна. 

Цагдаагийн байгууллагын алба хаагчид эзэн холбогдогч нь тогтоогдохгүй ээдрээ төвөгтэй гадны нөлөөтэй нас барсан тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсаны үр дүнд уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хэргийг 38 настай Х (тухайн үед 20 настай байсан) гэгч нь хувийн таарамжгүй харьцааны улмаас болж үйлдсэнийг цагдаагийн алба хаагчид ийнхүү 18 жилийн дараа илрүүлэн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар иргэн Х-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэн шийдвэрлэжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.