Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өмнөх оныхоос 5.9 хувиар өсчээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар наймдугаар сарын 28, 29-ний өдөр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж буй. Мөн Энхтайваны өргөн чөлөөг “Автомашингүй гудамж” болгон, зургаан байршилд хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан.

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг нь агаарын бохирдол. Тэгвэл агаар бохирдуулагч эх үүсвэрийн 10 хувь нь тээврийн хэрэгслээс үүсдэг байна. Улаанбаатар хотод 2019 онд 586.866 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан. Харин 2020 онд 621.939 болж нэмэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 5.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн насжилтыг сүүлийн найман жилийн дунджаар харвал, 78.2 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн, 12.3 хувь нь 7-9 жил, 5.8 хувь нь 4-6 жил, 3.6 хувь нь 0-3 жилийн насжилттай байна.

Тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахын тулд дараах зөвлөмжийг хэрэгжүүлээрэй. Үүнд:

  • Шатахуун бага зарцуулдаг машин хэрэглэх
  • Сайн чанарын түлш автомашиндаа хэрэглэх
  • Нийтийн тээврээр үйлчлүүлэх
  • Хосолмол хөдөлгүүрт болон хийн түлшээр явдаг автомашины хэрэглээг дэмжих
  • Цахилгаанаар ажилладаг нийтийн тээврийн унааг нэмэгдүүлэх
  • Олон жилийн насжилттай автомашиныг аль болох ашиглахгүй байх /9 жилээс дээш/
  • Тансаг том, хүчтэй мотортой автомашин хот дотор аль болох унахгүй байх
  • Дугуй унах, алхах зэрэг юм.

 Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал.

НИЙСЛЭЛИЙН  АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.