Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Тарвага агнаснаа цахим орчинд нийтэлсэн хүмүүсийг шалгаж байна

Говь-Алтай аймагт 15 настай хүү тарваганы мах идсэнээс болж нас барсан нь батлагдсан. Одоогоор тарваган тахлын нэгдүгээр хавьтлын 15, хоёрдугаар хавьтлын 8 хүнийг тусгаарлан эмчилж буй. Мөн Өмнөговь аймгийн Баяннуур аймагт 46 настай эмэгтэй сэжигтэй тохиолдлоор өвдөж эмчлүүлж байна. Иймд тарвага агнах, түүхий эд эрхтэн болон махыг нь идэхгүй байхыг холбогдох албаны хүмүүс анхааруулсаар байна. 

Гэвч баяр, амралтын өдрүүдэд хууль бусаар тарвага агнасан зургаан тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар ЗӨСҮТ-ийн мэдээлснээр тарвага хууль бусаар агнасан, арьс ширийг нь ил задгай хаясан, мөн цахим хуудастаа олон дагагчтай, тарвага агнаснаа нийтэлсэн хүмүүсийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.

Тарваган тахлаар нас барсан тохиолдол бүртгэгдсэн байхад иргэд тарвага хууль бусаар агнаж, тарваганы мах идэх зэрэг зөрчил гарч байгаа нь энэхүү халдварт өвчний талаарх мэдээлэлгүй байдал, хэнэггүй зантай холбоотой гэдгийг ч ЗӨСҮТ-өөс сануулав. Сүүлийн жилүүдэд тарваган тахал өвчин буурахгүй, байнга гарч байгаа нь  иргэд тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэх, хүнсэнд хэрэглэх, эмчилгээний зориулалтаар ашиглах зэрэгтэй шууд холбоотой гэнэ. Иймд тарваган тахал өвчнөөс сэргийлж сонор сэрэмжтэй байхыг зөвлөлөө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.