Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Хүүхдүүдийн үгийг сонсох Мини парламент ажиллана

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ. 

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар " Хүүхдүүдийн үгийг сонсох Мини парламент" ажиллуулахаа мэдэгдсэн юм. 

Тодруулбал, Тэрээр хүүхдүүдэд мэндчилгээ дэвшүүлэхдээ "Хүүхдүүдэд снал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрсдийн хүсэл сонирхлоо төр засагтаа хүргэх, эргэн тойрондоо байгаа буруу мууг засаж сайжруулахын төлөө үгээ хэлэх боломжийг бүрдүүлэх нь Улсын Их Хурлын үүрэг гэж бид үзэж байгаа.

Энэ зорилгоор энэ жилээс эхлэн улсын хэмжээнд ПАРЛАМЕНТЫН БОЛОВСРОЛ олгох хөтөлбөр хэрэгжүүлж, зөвхөн хүүхдүүдээс бүрдсэн МИНИ ПАРЛАМЕНТ ажиллуулахаар төлөвлөж байгааг дуулгахад таатай байна. 

Хайрт хүүхдүүд ээ,

Та нар бол Монгол орны маргаашийг бүтээх, эх орноо хөгжил дэвшлийн гэгээн замд хөтлөх эзэд нь билээ.

Та нарын дунд ирээдүйн эрдэмтэн мэргэд, дэлхийн од болсон тамирчид, урлаг соёлын алдартнууд бий. Монголоо мандуулах төр хувийн хэвшлийн зүтгэлтэн, ард түмнийхээ  хүндэтгэлийн хойморт залрах төрийн зүтгэлтнүүд бас байгаа.

Ийм сайхан ирээдүйг тань гэгээн саруул байлгах, сурах – хүмүүжих - хөгжих таатай нөхцөлийг бүрдүүлэх нь бидний үүрэг гэж үзэж, ах эгч нар нь хичээн шамдах болно. 

Эрдмийн их аян тань саад үгүй дардан байж, Монгол эх орон маань бадран мандах болтугай.

Монголынхоо баясгалант ирээдүй багачууддаа, мянга мянган багш сурган хүмүүжүүлэгчдэдээ сурлага, хөдөлмөр, урлаг, спортын бахдам амжилтыг, эрүүл энхийн эсэн жаргалыг хүсэн ерөөе" гэсэн юм.   

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.