Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
С.Энхболд: PCR шинжилгээний цэгүүд нэмэгдсэн учраас халдварын тохиодол нэмэгдлээ

Өнгөрсөн 24 цагт шинээр 3,805 тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь манай улс дотооддоо халдвар алдсанаас хойшхи хамгийн өндөр тохиолдол болж байгаа юм. Тэгвэл халдварын тохиолдол ихэссэн шалтгааныг PCR шинжилгээний цэгүүдийг нэмсэнтэй холбоотой гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбарлалаа. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: “Халдварын нийт батлагдсан тохиолдлын 20.5 хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байна. Цар тахлын онцгой нөхцөлд эрсдэлийг тооцоолж, аль болох боломжит хувилбараар хүүхдүүдийг хичээл, сургуульд нь хамруулахаар ажиллаж байгаа. Ер нь сургуулийн орчинд хүүхэд өвчлөх эрсдэл харьцангуй бага. Хамгийн гол нь эцэг эх, асран хамгаалагчийн дунд халдвар зөөвөрлөгдөх хэлбэрээр хүүхэд тусах магадлал өндөр байна.

Есдүгээр сарын 1-нд халдварын тохиолдол 3726-гаар нэмэгдсэн учир хөл хорио тогтоох байх гэсэн таамаг дэвшүүлж байна. Ийнхүү их тохиолдол гарсан нь PCR шинжилгээний цэгүүдийг нэмсэнтэй холбоотой. Эерэг гарах хариу нийт тохиолдолд 20 хувийг эзэлж байгаа.Боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажилчдын шинжилгээнд хамрагдах тохиолдол өсөхөөс гадна  орон нутагт халдварын тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Өчигдрийн хувьд орон нутагт тандалтын 11 мянга, PCR шинжилгээний есөн мянган сорьцоос тохиолдлыг тогтоосон. Цаашид ч энэ тоо буурахгүй байх магадлалтай.

Тиймээс иргэд хөл хорио тогтоох асуудлыг сонирхож байна. Монгол Улсын Засгийн газраас хөл хорио тогтоохгүй байх чиглэлд анхаарч ажиллаж байгаа. Иргэд ч гэсэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих ёстой. Монгол Улсад батлагдаж байгаа нийт тохиолдлын 50 хувийг Дельта хувилбар эзэлж байна" гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.