Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Суулт зарлаад байсан С.Цэвээн гуайд Хотын дарга хоёр өрөө байр өглөө

Төрийн ордны хажууд 80 гаран хоног суулт хийж, нэр төрөө сэргээлгэх хүсэлтийг Засгийн газарт тавьсан ахмад настан С.Цэвээнд Хотын дарга өнөөдөр хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өглөө.

С.Цэвээн гуайн нөхөр Б.Сононпил 1990 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд албан үүргээ гүйцэтгэж яваад АН-24 цэргийн онгоцны ослоор нас барсан юм. Тухайн үед уг ослоор өөд болсон 30 хүний ар гэрт тэр үеийн ханшаар 702 мянган төгрөгийн буцалтгүй тусламж улсаас олгосон аж. Гэвч дэмжлэг үзүүлснийг нь аваагүй байхад авсан гэсэн баримт архив шүүлгэхэд гарч ирсэн бөгөөд талийгаачийн ар гэрийнхэн нэр төрөө сэргээлгэхээр хүсэлт гарган, суулт зарлаад байсан юм.

Тэгвэл С.Цэвээн гуайг өнөөдөр Хотын дарга Д.Сумъяабазар хүлээн авч уулзан, хоёр өрөө байрны түлхүүр, батламж гардууллаа. Энэ үеэр С.Цэвээн гуай “Ханиасаа 1990 онд хагацаж, хоёр хүүхэдтэйгээ үлдсэн. Тэр үеийн хуулиар улсад 28 жил ажилласан эмэгтэй тэтгэвэрт гардаг хуультай байсан тул эрт тэтгэвэрт гарсан даа. Тэтгэврийн  мөнгөөр хүүхдүүдээ өсгөн, хүнд замыг ч туулсан. Өнөөдөр Хотын дарга хүлээн авч уулзаад, ийм сайхан баяртай мэдээ дуулгасанд маш их баярлаж байна. Гурван сарын турш Төрийн ордны үүдэнд суухад их зүйл бодогдож байлаа. Өнөөдрийн энэ үйл явдал хэлмэгдэж үлдсэн намайг,  бас ханийн минь нэр төрийг цагаатгаж өглөө. Суулт хийж байхад Хотын дарга ирж уулзаад “Таныг ийм олон хоног суулт хийхийг хараад сэтгэл өвдөж байна. Та надтай заавал уулзаарай” гэж хэлээд явсан юм. Харин өнөөдөр Хотын дарга Д.Сумъяабазар намайг хүлээн авч уулзаад, энэ насандаа мартахааргүйгээр баярлууллаа. Гомдож байсан сэтгэлийг минь үнэхээр баярлуулж чадлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.