МУГЖ, дуучин Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбатыг Монгол Улсаас Бүгд найрамдах Киргиз улсад суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр томилжээ.
Тэрбээр 2016 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан. Өнгөрсөн оноос Соёлын яамны ТНБД-аар ажиллаж байгаад ийнхүү Элчин зөвлөхөөр томилогдов.