Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШҮҮГЧИД болон АТГ-ын даргыг томилдог эрхээс татгалзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгийн газраас шүүхийн хараат бус, бие даасан байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчийн томилгоо, ШЕЗ-ийг хэрхэн бүрдүүлэх, Шүүгчдийн сахилгын зөвлөлийн гишүүдийг томилдог эрхээсээ татгалзаж байгааг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээллээ. 

Тэрээр... "Шүүхийн шинэчилсэн хууль нэгдүгээр сард батлагдсан. Үүний дараагаар өмнөх Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд /ҮХЦ/  хандсан. ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэнийг УИХ хүлээж аваагүй. Тиймээс одоо ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчийн томилгоо, ШЕЗ-ийг хэрхэн бүрдүүлэх, Шүүгчдийн сахилгын зөвлөлийн гишүүдийг томилдог эрхээсээ татгалзаж байгаа юм. Мөн Авлигатай тэмцэх газрын /АТГ/  даргыг Ерөнхийлөгч биш Ерөнхий сайд томилдог байхаар хуульд өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, шүүгчийг томилдог, хариуцлага тооцдог эрхээсээ татгалзаж байна. Ингэснээс шүүгчийг УИХ , АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилно. Ерөнхийлөгч хүн биш хууль засагладаг байна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тиймээс Шүүхийн шинэтгэлийн хууль батлагдсанаараа хэрэгжинэ. ҮХЦ-д Ерөнхийлөгч энэ хүсэлтээ хүргүүлнэ" гэлээ. 

Өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд Шүүхийн хууль батлагдсаны дараа өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцэд хандсан байдаг. Улмаар Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаар дээрх хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. Гэвч Үндсэн хуулийн Цэцийн эл шийдвэрийг УИХ хүлээж аваагүй байдаг. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуулийн Цэцэд гаргасан өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын гомдлыг татан авч байгаа юм байна.

Шинэчлэн батлагдсан шүүхийн тухай хуульд,  ШЕЗ-ийн 10 гишүүний 5-ыг нь шүүгчдээс, 5-ыг нь УИХ-аас томилдог байхаар тусгасан. Харин АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог байхаар Авлигын эсрэг хуульд тусгажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.