Уншиж байна...
Монгол улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллооГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Байр суурь: Тендерийн маргаанд Хотын дарга Сангийн яамыг буруутгаж, Сангийн яам нийслэлийг буруутгав

Хотын дарга Д.Сумъяабазар  есдүгээр сарын 6-нд болсон Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хурлын үеэр ашиглалтын хугацааа дууссан автоуснуудыг шинэчлэх гэсэн ч Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт тэргүүтэй нөхдүүд саад болоод байна гэж мэдэгдсэн. 

Тус мэдээллийн дараа Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт хариу мэдэгдэл хийсэн бөгөөд ингэхдээ хотын дарга ингэж гүтгэж болохгүй. Тендерт ялсан байгууллага нь хэд хэдэн зөрчилтэй байсан. Сангийн яам нь ашиг сонирхлын зөрчлийг шалгадаг эрх зүйн үндэс байхгүй учраас хууль хяналтын байгууллагад хандах нь зүйтэй гэсэн юм.

Ингээд та бүхэнд тэдний байр мэдэгдлийг товчхон хүргэж байна. 

Хотын дарга Д.Сумъяабазар: Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1200 орчим автобус иргэдэд үйлчилж байна. Гэвч 2022 онд 532 автобусны ашиглалтын хугацаа нь  дуусч байгаа ч орны автобус байхгүй байхгүй учраас ашиглалтын хугацааг сунгахаас өөр аргагүй. Энэ нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд хортой. Улмаар 30 автобусны тендер зарлахад Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт нэгт шалгарсан компанийг бус дөрөв дэх компанийг шалгаруул гэдэг албан бичгийг явуулсан.

Хэрэв шалгаруулахгүй бол АТГ-руу бичиг хүргүүлнэ гэсэн. Тендерийн хуулийг дандаа ингэж завааруулна. Хэрэв автобус шатвал С.Наранцогт хариуцлага хүлээх үү. Сангийн яам ч хариуцлага хүлээх үү. Гэвч эцэст нь аль, аль нь хариуцлага хүлээхгүй. 

Ажлын дунд садаа болдог шуналтангууд, эрх мэдэлд дулдуйдагч нар хотын хөгжилд гай болж байна. Нийтийн эрх ашиг буюу нийслэлд тулгамдаад байгаа асуудалд тэдэнд ямар  ч хамаагүй. Тэд өнгөрсөн 30 жилийн хугацаанд ингэж явж иржээ.  Нийслэлийн удирдлагууд л тендер явуулдаггүй, гацаагаад байгаа мэтээр нийгэмд ойлгуулдаг. Бүр болохгүй бол 532 автобусыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулна гэсэн юм.

Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт: Хотын дарга намайг гүтгэж байна. Ингэж болохгүй. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн нийтийн тээврийн парк шинэчлэлт төслийн хүрээнд 60 ширхэг автобус худалдан авах тендерийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарлаж, долоон компани оролцсон.

Тухайн тендерт "Сүлдэрхан минералс" компани шалгарсан ч өрсөлдөгч компаниуд 18 зүйлээр  гомдол гаргасан. Гомдлын дагуу улсын байцаагч шалгалт явуулахад “Сүлдэрхан минералс” компани өмнө нь автобус нийлүүлсэн туршлагагүй гэх зэрэг зөрчлүүд илэрсэн. Ажлын туршлагад нууц гэрээгээр машин механизм нийлүүлсэн гэдэг албан бичиг ирүүлсэн байсан. Тодорхой нэр бүхий уул уурхайн төрийн өмчит компаниас санхүүжүүлж байгаа төслүүд дээр сүүлийн жилүүдэд шууд гэрээ байгуулсан байдаг. Сангийн яамны зүгээс зарчмын хувьд энэ нь буруу гэж үзэж байгаа.

Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгө, нийтийн баялгаас олсон мөнгийг хэдхэн хүн нууцаар шууд гэрээ байгуулж, болохгүй. Татварын мөнгө, төрийн өмчит компаниудын төсвийн зарцуулалт олон нийтэд ил тод, нээлттэй байх ёстой.

Ялангуяа худалдан авах ажиллагаа шударга болох ёстой. Хотын даргын өчигдрийн ярьсан асуудалд ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг гомдол гаргасан компаниуд тавьсан. Сангийн яам нь ашиг сонирхлын зөрчлийг шалгадаг эрх зүйн үндэс байхгүй учраас хууль хяналтын байгууллагад хандах нь зүйтэй гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.