Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
ЗГ: Нийслэл, дүүргийн Газрын албатай холбоотой гомдол хамгийн их байна

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Энэ үеэр Авлигын индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсгээс танилцуулга хийсэн юм. Авлигатай тэмцэхэд хамгийн их чөдөр тушаа болж буй зүйлс нь улс төрийн намын санхүүжилт, төрийн өмчит компаниудын засаглал, тендер шалгаруулалт гэх  судалгааны дүн гарчээ. Иймд засаглалыг сайжруулж, тендер шалгаруулах үйл явцыг ил тод болгохоор ажиллана гэж ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Үүнд гадаадын зарим орны авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа сайн туршлага, шүгэл үлээгчтэй холбоотой хууль тогтоомж, дагнасан шүүх байгуулах, төрийн үйлчилгээг цахимжуулахтай холбоотой гадны зөвлөх үйлчилгээний байгууллагаас үйлчилгээ авах, үүнтэй холбоотойгоор төрийн албан хаагчдын ажлын байрны зураглал гаргах тухай мэдээллээ.

Улмаар авлигын индексийг бууруулах ажлын хүрээнд тусгай зөвшөөрлүүдийг багасгах, хүний хүчин зүйлээс хэт хамааралгүй болгох зэрэг саналуудыг боловруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг  холбогдох сайд нарт даалгалаа.

Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 төвд авлигатай холбоотой иргэдийн санал гомдлыг хүлээн авч эхэлсэн. Өнгөрсөн дөрвөн долоо хоногийн хугацаанд нийслэлийн дүүргүүдийн газрын албаны үйл ажиллагааны хүнд сурталтай холбоотой гомдол хамгийн их иржээ. Иймд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд Нийслэлийн Газрын алба, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг танилцуулга хийхийг мөн даалгалаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.