Уншиж байна...
Монгол улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллооГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Судалгаа: Оффисын зориулалттай барилгын 1м² талбайн худалдах дундаж үнэ 3.7 сая төгрөг болсон

Улаанбаатар хотын оффисын зориулалттай талбайн нэг метр квадратын худалдах дундаж үнэ зургаадугаар сарын байдлаар 3.7 сая төгрөг байсныг “Тэнхлэг зууч” мэдээллээ.

Энэ нь өмнөх сараас 6.39 хувиар буурсан дүн болсон байна.

Чингэлтэй дүүрэгт байрлалтай оффисын талбайн дундаж үнэ өмнөх сараас 18.32 хувиар буурсан бол Сүхбаатар дүүргийн дундаж үнэ 3.51 хувиар өссөн нь хамгийн өндөр өөрчлөлт болжээ.

Түрээсийн хувьд дундаж үнэ энэ оны зургаадугаар сард метр квадрат нь 30.4 мянган төгрөг хүрч, өмнөх сараас 1.14 хувиар өсжээ. Чингэлтэй дүүрэг дэх оффисын талбайн түрээсийн дундаж үнэ 6.38 хувиар өсөж, хамгийн өндөр өөрчлөлт үзүүлсэн байна.

Хөл хорионы үед оффисын зах зээл хаалттай байсан ч хязгаарлалтуудыг сулруулснаас хойш оффисын эрэлт маш их нэмэгдсэн гэдгийг “Mongolian Properties”-ийн дэд Ерөнхийлөгч Н.Лхагвасүрэн онцоллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.