Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Л.Энх-Амгалан: Төрийн алба бол цомхон чадварлаг байхыг Төрийн албаны зөвлөл дэмжихгүй байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цомхон багаар ажиллах бүтцийн өөрчлөлтийг Засгийн газраар батлуулжээ. Гэвч энэ асуудалд Төрийн албаны зөвлөл эсрэг байр суурьтай байгаа гэдгийг тэрээр мэдээллээ. 

Л.Энх-Амгалан сайд цахим хуудастаа... УЛСТӨРИЙН ШАЛТГААНААР АЖЛААС ХАЛАГДДАГ МЯНГА МЯНГАН ТӨРИЙН ЯДАРСАН АЛБАН ХААГЧДЫНХАА ТӨЛӨӨ ЮУ Ч ДУУГАРДАГГҮЙ МӨРТЛӨӨ ЯАМДЫН УГЖНЫ ХУРГА ШИГ БОЛСОН ЗАДАРСАН, ЯЛЗАРСАН ТҮШМЭДИЙГ ӨМӨӨРЧ ШИНЭЧЛЭЛИЙН ӨМНӨ ЧӨДӨР ТУШАА, БУЛ ХАР ЧУЛУУ ШИГ ХӨНДӨЛСДӨГ ХОЁР НҮҮРТЭЙ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ БОЛЖЭЭ... хэмээн шүүмжилжээ. 

Мөн "Төрийн алба бол цомхон чадварлаг байх ёстой гэж боддог. Боловсрол, шинжлэх ухааны яам гэхэд 12 газартай байсныг нэгтгээд 8 газартай, 120 орчим хүнтэй байсныг 88 болгох бүтэц батлуулсан. Яамд, агентлагууд бодлогын гэхээс илүү хэрэгжүүлэгч болсон. Манай яам гэхэд ихэнх цагаа тендер шалгаруулахад зарцуулдаг байсан. Тийм учраас яам нь яг бодлогын яам шиг ажиллаад хэрэгжүүлэгч агентлаг нь тусдаа ажиллах нь зөв гэдэг үндэслэлээр бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөсөн. Энэ дээр Төрийн албаны зөвлөл манлайлж оролцох байх гэж ойлгосон ч цагаа тулахаар өөр юм байна. Харамсалтай нь Төрийн албаны зөвлөл нь өөрөө яамыг цомхон чадварлаг багаар ажиллуулах хүсэлгүй. Уг нь энэ цомхон чадварлаг болгох шинэчлэл бол яамдын түүхэнд хийгдэж байгаа анхных нь. Гэтэл манлайлж оролцох ёстой Төрийн албаны зөвлөл нь эсрэг байр суурьтай байгаад үнэхээр харамсаж байна" хэмээн мэдэгджээ.
 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.