Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Монгол, БНСУ-ын харилцааг улам өргөжүүлэхэд спикерүүд анхаарч ажиллахаа илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Бён Сог-той энэ сарын 7-ны өдөр Австри Улсын Вена хотноо уулзалт хийж, Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцов. 

Монгол Улс, БНСУ-ын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглээд, өнгөрсөн онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлснийг дурдлаа. 

Хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд өндөр, дээд түвшний яриа хэлцэл, харилцан айлчлал чухал үүрэгтэй гэдгийг талууд тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар дээд түвшний цахим уулзалт хийхээр төлөвлөж байгааг онцоллоо. 

БНСУ-ын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Халдварт өвчнийг хянах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээрх Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны санаачилга” болон “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгуудыг харилцан дэмжиж, идэвхжүүлэхэд анхаарч ажиллахаа талууд нотлов.

Хоёр орны парламент, парламент дахь найрамдлын бүлгүүд хоорондын харилцан айлчлалыг тогтмолжуулах эрмэлзлээ УИХ-ын дарга илэрхийлж, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Бён Сог-ийг Монгол Улсад айлчлахыг урив. Үндэсний Ассамблейн тэргүүн Монгол Улсад айлчлах урилгыг талархан хүлээн авч, УИХ-ын даргыг ойрын хугацаанд БНСУ-д айлчлахыг мөн урив.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.