Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийн цэц УИХ-ын нэг байнгын хороо шиг л ажилладаг болсон

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчдийг томилдог, хариуцлага тооцдог механизмаас татгалзаж байгаатай холбогдуулан Ардчилсан нам байр сууриа илэрхийлж, нөхөн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Монголд улс төрийн  бүх болж бүтэхгүй хогоо чихдэг  хогийн сав нь өмнөх Ерөнхийлөгч нар болчихлоо. Одоогийн засгийн газар улс төрийн бүх л бүтэхгүй хогоо чихдэг нэг хогийн савтай болчихлоо. Өмнөх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд шүүхийн багц 5 хуулийг УИХ-аар батлуулж байсан. Тэр үеийн УИХ алга ташаад тухайн хуулийг баталж байсан. Харин одоо УИХ баталсан хуулийнхаа хариуцлагыг хүлээж сур. Хууль цаасан дээр байхдаа их сайхан харагддаг ч бодит амьдрал дээр хэрэгжүүлнэ гэдэг хэцүү асуудал. Төгс төгөлдөр хууль гэж хаана ч байхгүй. Нэг асуудал гарахад өмнөх, эсвэл одоогийн ерөнхийлөгчид чихдэгээ болимоор байна. Засгийн газар одоо эрийн цээнд хүрэх цаг ирсэн. Яг үнэндээ ерөнхийлөгчид эрх мэдэл байдаггүй, Засгийн газарт л бүх эрх бий.

ҮХЦ нь Үндсэн хуульд захирагддаг болохоос улстөрч нарын гар хөл болох ёсгүй. Үндсэндээ ҮХЦ нь УИХ-ын нэг байнгын хороо шиг л ажилладаг болсон. ҮХЦ нь хаягдсан улстөрчдийн цуглуулга болсон. Үүнээс болж хуулийн шинэчлэл унадаг. 

"Нөхөн сонгуультай холбоотой асуудлаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН яагаад залуучуудаа дэмжихгүй байгаа юм бэ гэсэн мэдээлэл гарч байна. 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн 60 хувь нь залуу улчтөрчид байсан. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг харгалзан үзээд манай намын улс төрийн зөвлөл, тэмцэггч, ахмад улстөрчдөө нөхөн сонгуульд илгээсэн" гэсэн байр суурийг АН-аас илэрхийллээ.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.