Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Ерөнхий сайд ажил олгогч эзэд, мэргэжлийн холбоодын саналыг сонсчээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Засгийн газар “Коронавируст халдвар /Ковид-19 /-ын цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хууль"-ийн төслийг боловсруулж байна.

Цар тахлын дараа эдийн засгаа эрчимжүүлэн сэргээхэд ажил олгогч эзэд ,баялаг бүтээгчид, мэргэжлийн холбоод аж ахуй нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх,  төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллаж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд онцоллоо. Цар тахлын үеийн эдийн засгийн шинэ сэргэлтийн  хуулийн төслийн үзэл санаа нь бизнес эрхлэгчид хувийн хэвшлийг дэмжих,  хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэнэ гэдгийг Ерөнхий сайд танилцууллаа.

Ажил олгогч эзэд, мэргэжлийн холбоодын гишүүд саналаа хэллээ. Монголын авто замчдын холбооны гүйцэтгэх захирал А.Уранчимэг “ Дотоодын авто замын компаниудад дэмжлэг хэрэгтэй байна. Замын тендерийн ажилд тэгш эрхтэй оролцох боломжийг бүрдүүлж өгвөл цар тахлын хямралын үед  компаниудад дэмжлэг болно”. 

Монголын нүүрс ассоциацийн Удирдах зөвлөлийн дарга Г.Батцэнгэл “БНХАУ-ын нүүрсний импортын татварыг тэглүүлэхэд Засгийн газар яриа хэлэлцээ хийх шаардлагатай байна. Томоохон төслүүдийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн импортын татварыг хойшлуулах эсвэл тэглэх санал хүргүүлж байна.”

Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбооны ерөнхийлөгч Т.Баярсайхан “ Хөдөө аж ахуйн салбарт баримталж буй Засгийн газрын бодлогыг дэмжиж байна. Манай салбарынхан цар тахлын эдийн засгийн хүндрэлтэй үед арьс ширний урамшууллаас татгалзахад бэлэн байна. Харин Эмээлтийн газар,  дэд бүтцийн асуудлыг шийдвэл хувийн хэвшил тус газар  биотехнологийн парк байгуулах саналтай байна. Үүнд Засгийн газрын дэмжлэг чухал байна” гэв.

Ажил олгогч эзэд, мэргэжлийн холбоодын энэ мэт саналыг Ерөнхий сайд "Коронавируст халдвар /Ковид-19 /-ын цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хууль"- ийн төсөлд тусгахаа хэллээ. Төгсгөлд нь Ерөнхий сайд “Өнгөрсөн 30 жилд гарсан алдааг нуугаад халхавчлаад явах биш бүгдийг ил тод яриад хамтдаа шийдээд явъя. Жишээ нь улсын төсвөөс 2 их наяд төгрөгийг халамжид зарцуулж байна. Халамжаас татгалзан ажлын байр бий болгож хөрөнгө оруулалтыг нэмэх чиглэлтэй ажиллаж байна.  Асуудлыг шийдэхэд улстөржилтөөс татгалзаж, төр хувийн хэвшлийн ажлыг булаах биш  зохицуулагчийн үүрэг гүйцэтгэн дэмжиж ажиллах болно” гэлээ.

Өнөөдрийн уулзалтаас гарсан саналуудыг нэгтгэн “Коронавируст халдвар /Ковид-19 /-ын цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хууль”-ийн төсөлд тусгах, мэргэжлийн холбоодын төлөөллийг Засгийн газрын байгуулсан 5 дэд хороонд нэмж оруулан ажиллуулахаар боллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.