Уншиж байна...
Нийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Нийслэлд анх удаа Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвийг байгууллаа

Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесийг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлэх зорилтыг тусгасан. Мөн цар тахлын хүнд үед эдийн засгийн гол салбар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих бодлогын хүрээнд нийслэлд анх удаа Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвийг Сэлбэ дэд төвийн байранд байгууллаа. Тус төвийн нээлт өнөөдөр болж, нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаныхан оролцов.

Энэ үеэр Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид чин сэтгэл, бор зүрхээрээ үйл ажиллагаа явуулж байдаг. Улаанбаатар хотод 1.5 сая гаруй иргэн ажиллаж, амьдарч байна. Үүнээс нэг сая нь хөдөлмөрийн насны хүмүүс бөгөөд тэдний 70 хувь буюу 700 мянга нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, өрхийн бизнес эрхлэгч байдаг. Энэ төв нь төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах дагуул хотын үндсэн бодлогын хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд тулгардаг бүх бэрхшээлийг шийддэг болж байгаагаараа анхдагч, шинэлэг. “Ковид-19” жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хамгийн хүнд туссан. 90 гаруй хувь нь тодорхой хэмжээгээр үйл ажиллагаа зогсоосон, ажлын байраа алдсан, орлого буурсан, өр зээлд орсон судалгаа бий. Тиймээс бид энэ төвөөрөө дамжуулж жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийнхээ асуудлыг шийдэх болно. Мөн төр, хувийн хэвшлийн хамтын түншлэлийг үлгэрлэж харуулна. 15 топ аж ахуй нэгжид өрөө гаргаж, хамтдаа жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжиж, бойжуулж, жижгийг дунд, дундыг том болгох, импортыг орлох, экспортыг орлох бүтээгдэхүүнүүдийг гаргахад дэмжлэг үзүүлнэ” хэмээсэн юм.

 Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн Хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн энэ үеэр гэр хороололд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих нь хөгжлийн чухал хэсэг. Энэ бол эдийн засгийн өсөлтөд хүртэл нөлөөлөх гол дэмжлэг байх болно гэдгийг онцоллоо.  Мөн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид энэ үеэр үйл ажиллагааг нь дэмжих, бүх талаар туслах төвтэй болсондоо баяртай байгаагаа илэрхийлж байв.

Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, НЗДТГ хамтран энэхүү төвийг ашиглалтад оруулж, бизнес эрхлэгч нарт зориулан олон улсын стандартын дагуу тохижуулсан байна. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвөөс нийслэлийн бизнес эрхлэгчид санхүү, маркетинг, хууль эрх зүй, төсөл хөтөлбөр, мэдээлэл технологи, инновацыг хөгжүүлэх, хөдөлмөр зуучлалын зэрэг зөвлөх үйлчилгээг авахаас гадна төрөл бүрийн сургалтын хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой. Үүний зэрэгцээ Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ нь олон улсын байгууллагууд, банк, банк бус санхүүгийн байгууллага, дотоодын топ аж ахуйн  нэгжүүдтэй хамтран бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг болох олон талт үйл ажиллагааг шат дараатай эхлүүлэхээр төлөвлөжээ.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбар нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол үзүүлэлтийн нэг ДНБ үйлдвэрлэлийн 18 хувийг бүрдүүлдэг. Тус салбарт нийт 62.3 мянган жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид, 906.5 мянган ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь нийт хөдөлмөрийн зах зээлийн 67.2 хувийг эзэлж байна. Үүнээс 43.2 мянган жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нийслэлд төвлөрч, Улаанбаатар хотын нийт хүн амын 44 хувийг бүрдүүлдэг онцлогтой.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ нь нийслэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн бодлого, хөтөлбөр боловсруулж, тэднийг чадавхжуулах төрөл бүрийн сургалт, зөвлөгөөн зохион байгуулах, олон улсын төсөл хөтөлбөрт хамруулан, хамтын ажиллагааг бий болгох, бүтээгдэхүүн үйлчилгээний экспортыг нэмэгдүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.