Уншиж байна...
Монгол улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллооГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгчийн зарлигаар АТГ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүнээр Х.Бат-Ялалт, Б.Отгон тэргүүтэй 15 хүнийг томилжээ

Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дуусаж шинэ гишүүдээ томилжээ. Олон нийтийн зөвлөл нь авлигатай тэмцэхэд олон нийтийг уриалах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах үүрэгтэй бөгөөд гишүүд нь орон тооны бус буюу цалингүй ажилладаг гэдгээрээ онцлогтой. 

Сонирхолтой нь шинээр томилогдсон Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн гишүүдийн багт “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт, сэтгүүлч Б.Отгон, Л.Оюунтунгалаг  цахим орчинд олонд танигдсан “Ангууч” буюу Б.Баттөр нар багтжээ. Мөн өмнө нь тус зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байсан Г.Баасан багтсан бөгөөд тэрээр хоёр дахь удаагаа Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр ажиллахаар болж байгаа юм. 

Авлигын эсрэг хуульд заасны дагуу ял шийтгэлгүй, иргэний нийгмийг төлөөлөх 15 иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дөрвөн жилийн хугацаатай томилдог байна. 

Энэ удаагийн Олон нийтийн зевлөлийн даргаар Г.Ганбатыг томилсон байна. 

Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг танилцуулъя.

  1. Гэлэгийн Баасан-хуульч, өмгөөлөгч
  2. Хадбаатарын Бат-Ялалт-"Иргэний шударга шүүх" ТББ-ын тэргүүн, Монгол хүний төлөө намын дарга 
  3. Цэвэгмидийн Батболд-"Арц суварга" ХХК нярав
  4. Ариунболдын Баянмөнх"Азийн сан" ТББ-ын менежер
  5. Пүрэвдоржийн Бадамрагчаа-Нээлттэй Нийгэм Форум ТББ, хөтөлбөрийн менежер
  6. Галигаагийн Баярсайхан
  7. Батбаатарын Баттөр
  8. Ганчилын Ганбат
  9. Дэнжидийн Гантөмөр
  10. Даваанямын Даваадорж-Эрдэнэс Оюу Толгой ХХК зөвлөх
  11. Энхбаатарын Мөнхжаргал-Транспэрэнси Интернэшнл-Монгол ТББ дэд захирал
  12. Цэрэндашийн Нарангэрэл-Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн гишүүн
  13. Мягмарсүрэнгийн Отгонбаяр-Өшиг ХХК, isee.mn, эрхлэгч, ерөнхий захирал
  14. Лхагвасүрэнгийн Оюунтунгалаг-Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн
  15. Баасанжавын Отгон-Eagle телевизийн тоймч 

Авлигын эсрэг хууль дахь Олон нийтийн зөвлөлтэй холбоотой заалтууд

27.1.Авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус олон нийтийн зөвлөл Авлигатай тэмцэх газрын дэргэд ажиллана.

27.2.Олон нийтийн зөвлөл 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба зөвлөлийн гишүүнээр ял шийтгэлгүй, иргэний нийгмийг төлөөлөх иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч 4 жилийн хугацаагаар томилно.

27.3.Олон нийтийн зөвлөлийн гишүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагчийг нэр дэвшүүлэхгүй.

27.4.Олон нийтийн зөвлөлийн гишүүн Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хамаарах нууцыг задруулахыг хориглоно.

27.5.Олон нийтийн зөвлөлийн ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.