Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
БХБ-ЫН САЙД Б.МӨНХБААТАР: “НОГООН НУУР 1008 АЙЛЫН ОРОН СУУЦ”, “УЛААНБААТАР ХОТЫН ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР” ТӨСЛҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭД ЭРҮҮЛ, ТАВ ТУХТАЙ ОРЧИНД АМЬДРАХ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо болон яамны газрын дарга нар тэргүүтэй албаныхан өнөөдөр /2020.07.21/ “Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл”, “Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн багынхантай уулзаж, бүтээн байгуулалтын ажлын явц, байдалтай биечлэн танилцлаа.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжинэ. Монголын талаас газар чөлөөлөх, зураг төсөл бэлэн болгох, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн юм.

“Ногоо нуур 1008 айлын орон сууц” төслийн зохицуулагч Л.Ганбаатар: Барилга, хот байгуулалтын яам 2019 оны нэгдүгээр сард төслийг хэрэгжүүлэх нэгж байгуулсан. Өнөөдрийн байдлаар төслийг хэрэгжүүлэх нэгж үндсэндээ газар чөлөөлөлтын асуудлаа шийдвэрлэж, ажилчдын байр, оффис барих зэрэг хүлээсэн үүрэгт ажлуудаа хийж дуусгах гэж байна.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо бол Улаанбатаар хотын төв хэсэг. Чухал цэг гэсэн үг. Энэ ч үүднээсээ Монгол Улсын Засгийн газар иргэдээ хямд, түрээсийн орон сууцаар хангах бодлогын хүрээнд энэ төсөл маш чухал ач холбогдолтой. Удахгүй төслийг барих компанийг шалгаруулж, ажлыг эрчимтэй явуулах болно.

“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн хүрээнд 21 давхар, 8 блок байр баригдахаас гадна 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг баригдах юм байна.

“Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн 1-р үе шатны ажлын явцтай танилцлаа

Үргэлжлүүлэн Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нар Баянхошуу дэд төв, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын явц байдалтай танилцав.

Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж байгаа юм байна.

Баянхошуу дэд төвд барьсан дулаан өргөх насос станцын барилга

Зорилго: Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаанаар хангах Баянхошуу дэд төвийн авто замын ажил

Баянхошуу дэд төвийн 2.3 км үерийн хамгаалалтын сувгийн дагуух тохижилтын ажил

Баянхошуу дэд төвийн үерийн хамгаалалтын сувгийн дагуух тохижилтын ажил үргэлжилж байна

Баянхошуу дэд төвд барьсан Бизнес инкубатор сургалтын төв

Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төвийн барилга угсралтын ажил ид өрнөж байна

Баянхошуу дэд төвд барьсан 1000м3 хүчин чадалтай Усан сан, насос станцын барилга угсралтын ажил үндсэндээ дуусчээ

Сэлбэ дэд төвд барьсан 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга Сэлбэ дэд төвд барьсан бизнес инкубатор, МСҮТ-ийн барилгатай танилцав

Сэлбэ дэд төвийн 28Мвт дулааны станцын барилга угсралтын ажилтай танилцав

“Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн 1-р үе шат 81.64 хувьтай, төслийн 2-р үе шат 18.25 хувьтай тус тус хэрэгжиж байгаа юм байна.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар төслийг хэрэгжүүлж буй багынханд талархал илэрхийлээд Барилга, хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын удирдлагуудын хамтын ажиллагаа чухлыг онцоллоо. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.