Уншиж байна...
Монгол улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллооГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

Олимпийн аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, биед хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдоод буй. Өдгөө Э.Энхбат БНСУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Тэгвэл Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шалгалтын ажиллагааны талаар УЕПГ-аас тодруулахад "Түүнд холбогдох хэрэгт Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байгаа юм. Хохирогч Э.Энхбатын өмгөөлөгчөөс Нийслэлийн прокурорын газарт хандаж Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт тодорхой мөрдөн шалгах ажиллагаануудыг нэмж хийлгүүлэх талаар гомдол гаргасан Уг гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас хэргийг татаж хянаад, гомдолд дурдсан асуудлуудыг шалгуулахаар прокурорын даалгавар бичиж хэргийг мөрдөх байгууллагад буцаан хүргүүлсэн байна. Одоо шалгах ажиллагаа хийгдэж байгаа" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.