Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Хуульд тусгагдаагүй албан тушаалтны гаргасан алдааны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Засгийн газраас УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяаг Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтын бүрэн эрхт захиргааны дэд даргаар томилон, ажиллуулж буй. Гэвч Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Н.Амарзаяа ажлаа хийхгүй, асуудлыг улам хүндрүүлж байгааг Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтын тээвэрчид мэдээлж байна. Тээвэрчид Н.Амарзаяагийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, тэмцлээ илэрхийлсээр байна. 

Тэгвэл Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч хэмээгдэн томилогдсон томилгоо хууль бус байж болзошгүй байна. Учир нь Төрийн албаны тухай хуульд “Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч” гэсэн албан тушаал, зэрэг дэв байхгүй байгаа юм.

ТОДРУУЛБАЛ... Төрийн албаны тухай хуулийн 10.1-д төрийн албан тушаалын ангилал, төрлийг “төрийн улс төрийн албан тушаал, төрийн захиргааны албан тушаал, төрийн тусгай албан тушаал, төрийн үйлчилгээний албан тушаал” гэж ангилжээ.

Төрийн улс төрийн албан тушаалд, “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд” зэрэг албан тушаалууд ордог бол, төрийн захиргааны албан тушаалд, “Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны албан тушаалтан, Үндэсний статистикийн хороо” зэрэг ордог байна. Харин төрийн тусгай албан тушаалд, “Үндсэн хуулийн цэцийн гишүүн, шүүх прокурор” зэрэг ордог бол, төрийн үйлчилгээний албан тушаалд, “төрийн байгууллагын хэвийн үй ажиллагааг хангахад туслах албан тушаалтнууд” ордог байна.  /ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ/

Өөрөөр хэлбэл “Төрийн албаны тухай хууль”-д  “Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч” гэх албан тушаал нь тус хуульд байхгүй. Иймд хуульд заагдаагүй албан тушаалтны гаргасан шийдвэрийн улмаас ХЭН НЭГЭН хохироход хариуцлага хүлээлгэх боломж байна уу? Хэн хариуцлага хүлээх вэ? Бүрэн эрхт төлөөлөгч Н.Амарзаяа юу Засгийн газар уу? 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.