Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Нийтийн тээврийн гурван чиглэлд 5.30-00.30 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна

Улаанбаатар хотын нийтийн тээврийн зорчигч олон, ачаалал ихтэй гурван чиглэлд автобус уртасгасан цагаар иргэдэд үйлчилж байна.

Тодруулбал, энэ сарын гуравнаас Т:2 Таван шар-Офицеруудын ордон-Ботаник, Т:5 Офицеруудын ордон-III,IV хороолол-Дүүхээ төв, Ч:7 Нисэх-МУБИС-Ард кинотеатр чиглэлд автобус үүрийн 5.30-00.30  цагийн хооронд иргэдэд үйлчилж байна. Нийслэлийн авто замын түгжрэлийг багасгах ойрын хугацааны 15 зорилтын нэг нь нийтийн тээврийн үйлчилгээг уртасгасан цагт шилжүүлэх юм. Удахгүй нэмж зургаан чиглэлд уртасгасан цагаар автобус явуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас 2019 онд шөнийн тээврийн үйлчилгээг санаачлан хэрэгжүүлж байсан. Цар тахлын улмаас олны хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, шөнийн тээврийн үйлчилгээ завсарлаад байсан бол хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн өсөн нэмэгддэг авто замын ачааллыг багасгахыг зорьжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.