Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Дорнод аймгийн Чулуунхороот суманд манай улсад гарч байгаагүй үхрийн арьс товруутах өвчин гарчээ

Дорнод аймгийн 11 суманд үхрийн арьс товруутах өвчин гарчээ.  Өмнө нь Монгол Улсад гарч байгаагүй энэ өвчин наймдугаар сарын 21-нд анх Чулуунхороот суманд батлагдсан бол өнөөдрийн байдлаар 11 сумын 126 багийн 170 өрхийн 879 үхэр өвчлөөд байна. Дорнод аймгийн Чулуунхороот сумын хэмжээнд үхрийн арьс товруутах өвчлөл хамгийн өндөр байна. Тиймээс малчид, иргэдэд энэхүү халдварт өвчний талаарх зөвлөгөө мэдээллийг сайтар хүргэх шаардлагатайг анхаарууллаа. 

Өнөөдрийн байдлаар тус сумын хэмжээнд гурван багийн 49 өрхийн 249 үхэр өвчлөөд байна. Өвчнийг аль болох газар авахуулахгүй яаралтай арга хэмжээ авснаар голомтуудыг хумьж, эрүүл бүсээс эхлэн вакцинжуулж эхлэх юм. 

Үхэр сүрэг нэгэнт арьс товруутах өвчнөөр өвчилсөн бол эдгээх, эсвэл вакцин тарих ямар ч боломжгүй учир малчдад үнэн зөв мэдээллийг өгч, яаралтай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгаа юм.

Дорнод аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Ч.Аюушмаа: Энэ өвчний яг сонгомол вакциныг Англид үйлдвэрлэдэг. Гэхдээ нэг язгуурын вирусний вакцин учраас манай улс дотооддоо "Биокомбинат"-д үйлдвэрлэдэг хонины цэцгийн вакциныг туршилтаар тарьж эхлээд байна. Өвчний ил шинж тэмдэгтэй үхэрт вакцин хийхгүй гэдгийг онцгойлон анхааруулъя. Яагаад гэвэл үүсгэгч нь буюу товруунд байгаа шүүдэс нь -80 градуст 10 жил, +55 грдуст нэг цаг, +80 градуст 30 минут амьдрах чадвартай маш тэсвэртэй вирус. Үхрээс үхэрт, мөн ялаа шумуулаар халдах магадлал өндөр. Тиймээс нэгэнт өвчилсөн, шинж тэмдэгтэй үхрийг устгахаас өөр аргагүй. гэлээ 

Арьс товруутах өвчнөөр өвдсөн малын махыг зах зээлд нийлүүлж хүнсэнд хэрэглэх ямар ч боломжгүйг мал эмнэлгийн мэргэжлийн эмч зөвлөж байна. Тиймээс өвчилсөн үхрийг устгалд оруулах, цаашид газар авахуулахгүй байх, вакцинжуулалтыг яаралтай эрүүл бүсээсээ хийж эхлэхийг үүрэг болгожээ.  

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр ОХУ, Хятад улсад бүртгэгдсэн энэхүү өвчин хил дамнан халдварладаг, малын гоц халдварт, олон улсын худалдааны хөл хориотой өвчин юм байна. Тиймээс өвчтэй үхрийг ялгаж тусгаарлаж устгахаас өөр аргагүй гэж мэргэжлийнхэн үзэж байгаа байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.