Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР, ДЭД САЙД Э.ЗОЛБОО НАР ГАЗАР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР, БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ ТӨҮГ-Т АЖИЛЛАЛАА

Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, яамны газрын дарга нар өнөөдөр /2020.07.27/ Газар, зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт ажиллаж, хийж хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг сонслоо.

Тус газрын үйл ажиллагааны талаарх товч танилцуулгыг газрын дарга Ц.Ганхүү хийж, тулгамдаж буй асуудлуудаа танилцуулав.

Дараа нь Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгагдах арга хэмжээний хэрэгжилтийг хангуулах, 100 хоногийн хугацаанд хийх арга хэмжээг тодорхойлж, хэрэгжилтийг бүрэн хангуулахад анхаарах, газрын багц хуулийн шинэчлэлийг яаралтай батлуулах, газрын мэдээллийг ил тод болгох, салбар хоорондын уялдааг сайжруулах, шинээр хот /"Шинэ Зуунмод", "Майдар хот"/ байгуулах байгуулах их ажилд хот төлөвлөлт, мэргэжлийн талаас манлайлан оролцохыг тус газарт чиглэл болгов.

Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-т ажиллав

Үргэлжлүүлэн Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Золбоо нар “Барилгын хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, тодорхой үүрэг чиглэл өгөв.

Байгууллагын үйл ажиллагааны талаарх товч мэдээллийг дарга Ц.Амарсанаа хийсэн юм.

Танилцуулгатай холбогдуулан Барилга, хот байгуулалтын яамны газрын дарга нар асуулт асууж, тодорхой саналуудыг хэлэв.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар энэ үеэр тус газрын бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хөндөж өргөжүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг даалгасан юм.

Мөн яамны холбогдох газрууд “Барилгын хөгжлийн төв”-ийнхөнтэй нягт уялдаа холбоотой байж, барилгын салбарын нэгдсэн санг үүсгэх,  барилгын салбарт мөрдөгдөж байгаа дүрэм, журмыг шинэчлэх, норм, нормативыг боловсронгуй болгох, зураг төсөлд магадлал хийх, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төвийн нэг маягийн зураг төслийг боловсруулж ашиглах зэрэгт онцгой анхаарал хандуулж ажиллахыг сайд Б.Мөнхбаатар даалгалаа.

Дараа нь Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд Э.Золбоо нар тус төвийн дэргэд шинээр нээгдсэн хот төлөвлөлтийн лаб буюу "Урбан лаб"-ын үйл ажиллагаатай танилцсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.