Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
ЦССҮТ: IV бүлгийн цусны нөөц хомсдсон гэдэг мэдээлэл ХУДАЛ

Цахим орчинд Цус сэлбэлтийн үндэсний төв дөрөвдүгээр бүлгийн цусгүй болсон гэх мэдээлэл гарсан билээ. Тиймээс иргэд цусаа хандивлаж, нэг ч гэсэн хүний амь аврахыг уриалсан постуудыг цахим орчиндоо нийтэлж эхэлсэн юм.

Тэгвэл уг асуудлаар ЦССҮТ-өөс мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд "Коронавирус халдварын нөхцөл байдлаас шалтгаалан дэлхий нийтэд цус, цусан бүтээгдэхүүний нөөц буурах эрсдэл үүссэн бөгөөд манай улсын хувьд ч удаа дараагийн хатуу хөл хорио, бүх нийтийн вакцинжуулалт болон бусад нөхцөл байдалтай холбоотойгоор цус цуглуулалт буурсан тул Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс хариу арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, “Цусаа бэлэглэж цохилох зүрх бүхнийг аваръя” 3 сарын идэвхжүүлэлтийн аян өрнүүлснээр цус, цусны бүрэлдэхүүн хэсэг цуглуулалт өмнөх оны мөн үеэс 24 хувиар нэмэгдэж, тогтвортой өсч байгаа бөгөөд 2021 оны есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар цус, цусны бүрэлдэхүүн хэсэг цуглуулалт ердийн үеийн түвшинд хүрч өсөн цус, цусан бүтээгдэхүүний боломжит нөөц бүрдээд байна.

Цусны донорын үйлсийг дэмжих, цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тогтвортой байдлыг хангахад нийт ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, хамт олны оролцоо маш чухал байдаг бөгөөд бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө бидэнтэй хамтран ажиллаж, сайн дураараа цусаа бэлэглэж ирсэн иргэд, байгууллага, хамт олон Та бүхэндээ Гүн талархалаа илэрхийлж байна.

Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр 4-р бүлгийн цусны хомсдолд орсон гэх ташаа мэдээлэл явах болсон нь үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. Цус, цусан бүтээгдэхүүний хадгалах хугацаа янз бүр байдгаас шалтгаалан өдөр бүр цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах шаардлагатай байдаг бөгөөд нийт ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, хамт олондоо бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө авлагагүйгээр цусаа бэлэглэн цусны донорын эгнээнд нэгдэхийг уриалж байна. Хүмүүнлэгийн сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай" гэжээ. 

эх сурвалж: Цус сэлбэлт судлалын үндэсний төв

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.