Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Архангай, Баян-Өлгий, Булган, Увс, Хөвсгөл болон нийслэлийн ногоон бүсэд самар түүх зөвшөөрөл олгохгүй

Экологийн тэнцвэрт байдлыг хадгалах үүднээс БОАЖ-ын яам хуш модны самрыг болц гүйцсэний дараа буюу 9 дүгээр сарын 15-наас хойш технологийн дагуу, модоо гэмтээхгүй түүх зөвшөөрөл олгодог. Энэ намар тус яам Өвөрхангайн Бат-Өлзий сум, Сэлэнгийн Хүдэр, Ерөө, Мандал сум,  Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ, Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумаас 14 мянган тонн самар түүх зөвшөөрөл олгожээ. 

Энэ жил Архангай, Баян-Өлгий, Булган, Увс, Хөвсгөл болон нийслэлийн ногоон бүсэд самар түүх зөвшөөрөл олгохгүй. Самар түүж бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжид тогтоосон квот мөн ялгаатай байгаа. Иргэдийн хувьд тухайн орон нутагтайгаа гэрээ хийгээд 25 кг хүртэл самар түүх эрхтэй байдаг. Аж ахуйн нэгжүүдийн хувьд тухайн аж ахуйн нэгж 100 тонн орчим, гэхдээ тусгай зөвшөөрөл бүхий компани самар түүж бэлтгэх орон нутагтайгаа тохироод зөвшөөрөгдсөн бүсүүдэд хэд хэдэн газарт эрх авах нь нээлттэй гэж БОАЖ-ын сайд Н.Уртнасан мэдээллээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.