Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
А.Амбасэлмаа: Коронавирус ирээдүйд устаж алга болохгүй харин нутагшмал халдвар болох эрсдэлтэй байна

Эрүүл мэндийн яамнаас баасан гараг бүр хийдэг коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үеэр доктор А.Амбасэлмаа иргэдэд хандаж дараах сэрэмжлүүлэг мэдээллийг өгсөн юм.  

Тэрээр "Дэлхий нийт ковидын цар тахалтай нүүр тулаад 20 гаруй сарыг ардаа үдэж байна. Бид цар тахлын бүх үе шатыг дамжиж одоо 4-р үе шат буюу бүх нийтийг хамарсан дэгдэлтийн үетэй нтулгараад байна. Саяхан ДЭМБ-ын Номхон далайн баруун болон зүүн бүсийн орнуудын хамтарсан чуулга уулзалт боллоо. Энд 40 гаруй улс оролцсон. Цахим уулзалтаар улс орон бүр өөрийн цар тахалтай тэмцэх талаар зохион байгуулж буй арга хэмжээ, ололттой талууд, туршлагаа ярих болон цаашид анхаарах асуудлаа ярилцсан. Энэ уулзалтад манай улсын хувьд мөн тодорхой хэмжээний туршлагаа ярьж, цаашид хэрхэх талаар ярилцлаа.

Цар тахлын халдвар судлалын нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцахад энэ вирус ирээдүйд устах магадлал байхгүй. Магадгүй улс орон бүрийн өнцөг булан бүрд тархах эрсдэл байна гэж үзсэн. Хоёрдугаарт халдварын тохиолдлын тоо, тархалт, өвчлөл их байгаа учраас халдварын үүсгэгч вирус хувиралд орох, хувилбарууд нь өмнөх вирусээс илүү хоруу чанартай байх нөхцөл байгаа тул бүгд вирустэй яаж тэмцэх талаар бэлэн бай. Өмнө хэрэгжүүлж байсан өмнөх туршлагаа хэрэгжүүлж, арвижуулах талаар зөвлөсөн.

Коронавируст халдвар нутагшмал байдалтай болох эрсдэлтэй байна. Тиймээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээгээ хэчнээн сайн авч чадна, төдий чинээ вирустэй хамтран амьдрах болно. Вакциндаа хамрагдах нь чухал. Нөгөө талаар урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. 

Цоо шинэ вирусийн хувилбар гарч ирээд цар тахал хэлбэрээр дэгдэх эрсдэл бий. Бид бэлэн байдлаа хангавал дараа дараагийн цар тахлыг хохирол багатай давна. Тиймээс иргэд тэр нь сайн, энэ нь сайн гэхээс илүүтэй вакциндаа хамрагдах нь чухал байна" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.