Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Ирэх долоо хоногоос ЕБС-иудад сэтгэлзүйч ажиллаж эхэлнэ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021-2022 оны хичээлийн жилд онцлон хэрэгжүүлж байгаа ажлуудын нэг нь ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах асуудал байлаа. 2021 оны 3 дугаар сараас ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулж эхлэх эрх зүйн орчныг судлах, суралцагч, багш, эцэг эх, асран хамгаалагчдын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, сэтгэл зүйчээр сургуулиудаа хангах богино дунд хугацааны төлөвлөлт хийх, боловсон хүчнээ хэрхэн зөв бэлтгэх, мэргэшүүлэх гээд цогц байдлаар авч үзэж, хэрэгжүүлэхийг зорьсон. 

Энэ хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц сургуулиуд дээр ажиллах 23 сэтгэл зүйч өнөөдөр сертификатаа гардан авлаа. Мэргэшүүлэх сургалт цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 21 хоногийн онлайн сургалт, 14 хоногийн танхимын сургалт, 14 хоногийн мэргэжлийн байгууллагууд дээр биечлэн хийж турших дадлага ажил гэсэн 3 чиглэлээр зохион байгуулагдсан.

Мэргэшсэн сэтгэл зүйчид даваа гарагаас хүүхдүүдтэйгээ ажиллаж эхэлнэ. Тэд сертификат гардахаас гадна иж бүрэн сургалтын хэрэглэгдэхүүн, жижиш өрөө тасалгааг хүлээн авч байгаа юм.

Ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулах нь хүүхдийн оюун ухаан, бие бялдрын хоцрогдлыг эрт илрүүлж хөгжүүлэх, сэтгэл зүйн тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд нь туслах; багш, эцэг эхэд зөвлөгөө өгөх; гэр бүл, сургууль дээр үүссэн зөрчил зөрөлдөөнийг шийдвэрлэхэд нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх, ялангуяа хүүхдийг шилжилтийн эмзэг үеэ зөв даван туулахад нь тусалж, элдэв муу зуршилд өртөхөөс нь сэргийлэх зэрэг олон чиглэлээр дэвшил гарч нийгэм бүхэлдээ сэтгэл зүйн хувьд эрүүлжихэд тустай юм. Мөн мэргэжлийн сэтгэл зүйчид ажлын байртай болох сайн талтай.

 

Эх сурвалж: БШУЯ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.